
Өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 18-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно.
13:30 цагт "Socialpay Park"-т: “All IN HIT” буюу Хурд, Б.Сарантуяа, Харанга, С.Наран нарын тоглолтын хэвлэлийн хурал болно.
"Монгол Улсын өргөө"-нд: “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай үйл ажиллагаа зохион байгуулна.
СОР17-гийн “Ногоон бүс”-д: “Гэрлаб инженерийн урлан” хөтөлбөрт оролцож буй ахлах ангийн сурагч, их сургуулийн оюутнууд байгаль орчин, уур амьсгал, газрын доройтолтой холбоотой асуудлыг технологид суурилж шийдсэнээ танилцуулна.
СОР17-гийн “Ногоон бүс”-д: Монголын Стилист & Имиж Консалтантын Холбоо ССАЖЗЯ-тай хамтран “Fast Is Over” загварын шоуг зохион байгуулна.
2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
-Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.
МУЭ-ийн “Арт галерей”-д: МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэлгарна.
“Норпэй арт” галерейд: СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Тус музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!