

Өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 14-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Прокурорын албаны өдөр тохиож байна.
09:00 цагт "Блю Скай" зочид буудалд: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно.
09:30 цагт Монгол тэмүүлэл сургуульд: MODEL COP17-Ахлах ангийн сурагчдын загвар хэлэлцээр болно.
10:00 цагт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын /COP17/ бэлтгэл ажил хангасантай холбоотой бүх хүнд нээлттэй ногоон бүсийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёл урлагийн тоглолт, инновацын танилцуулга болон олон нийтэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт Богд Хааны ордон музейд: “Гадаад хувьслыг дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнгийн нээлт болно.
12:00 цагт Хуульчдын ордонд: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.
17:00 цагт Оросын шинжлэх ухааны соёлын төвд: Станислав Сергеевич Говорухины мэндэлсний 90 жилийн ой болон домогт хөгжимчин Виктор Робертович Цойгийн дурсгалд зориулсанн үйл ажиллагаа болно.
МУЭ-ийн “Арт галерей”-д: МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн гарч байна.
“Норпэй арт” галерейд: СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Тус музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Дорноговь аймагт: "Тэнгэрийн хутагт" соёлын фестиваль болно.
Монголын эртний нийслэл Хархорум хотод: “Монголын их амар амгалангаар орших ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвтэй Олон улсын эрдмийн чуулган болж байна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!