
Өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 27-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо 11 дэх өдрөө "Хүнсний тогтолцоо ба эрүүл хүнс хөтөлбөр"-өөр үргэлжилнэ.
09:00 цагт COP17-гийн Цагаадай танхимд: Эрүүл хөрс Цөлжилттэй тэмцэх байгальд суурилсан шийдэл болох органик хөдөө аж ахуй сэдэвт хэлэлцүүлэг болно.
10:00 цагт COP17-гийн Монгол Улсын өргөөнд: "Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн" хэлэлцүүлэг болно.
12:00 цагт COP17-гийн Цэнхэр бүсийн Төлөөлөгчдийн павильон, Changwon Initiative павильонд: “Бэлчээр, гангийн тэсвэржилт ба залуучуудын оролцоо: Монгол-Австралийн хамтарсан хэлэлцүүлэг” болно.
12:00 цагт COP17-гийн Монгол Улсын өргөөнд: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно.
2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
МУЭ-ийн “Арт галерей”-д: Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-3” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Тус музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
“Норпэй арт” галерейд: СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!