Д.Галсандорж: Оюутолгой төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Байгаль орчин Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
17 минут 26 секунд

Д.Галсандорж: Оюутолгой төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй

Д.Галсандорж: Оюутолгой төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй

Уул уурхайн зөвлөх инженер,техникийн ухааны доктор, Уул уурхайн шинжлэх ухааны академич Д.Галсандортой ярилцлаа. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи улсын Лондон дахь төлөөлөгчийн газрын дарга, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхайн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг болон Үндэсний аудитын газрын өжлын хэсэгт тус, тус ажиллаж байсан юм.

-Саяхан УИХ-аас байгуулагдсан Түр хороо Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. УИХ-ын нээлттэй сонсголын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын Оюутолгойн төслийн нээлттэй сонсгол цаг үеээ олсон чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газруудын шийдвэрүүд анхны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээх шинэ хэлэлцээрийг хэрхэн байгуулж, хэрэгжүүлсэн үйл явц, төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хэрхэн хийгдсэн, өнгөрсөн 16 жилийн хугацаанд төслийн үр өгөөж, төслийн зээлийн өр хэрхэн үүссэн үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэнд танилцуулсан, төсөлтэй холбоотой нууцад авсан зарим гэрээнүүд, баримт бичгүүдийг ил болгосон сайн талтай.

Сонсголын үр дүнд Оюутолгойн бүлэг ордуудыг ашиглах гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа завхарлыг залруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой шийдвэрүүд гарахад дэмжлэг болно гэж найдаж байна.

-Та уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллаж байна. “Эрдэнэт”, “Оюутолгой” үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадвар, техник технологийн сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн. Дэлхийн хэмжээний зэс, алтны орд газруудыг ашиглах гэрээ байгуулах олон улсын сайн туршлагын талаар яривал?

-Олон улсын уул уурхайн салбарт уул уурхайн хөгжлөөр тэргүүлэх орнууд уул уурхайн төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс үндэснийхээ уул уурхайн хуулиудаа шинэчлэн сайжруулж байна. Эдгээр хуулиудын зарим зохицуулалтыг авч үзвэл:

Нэгдүгээрт, Индонез ба Чили улсын хуулийн зохицуулалтын хүрээнд Засгийн газар нь давхардсан эрх үүрэгтэй олон яам, агентлагууд, төрийн байгууллагуудыг стратегийн томоохон ордуудыг ашиглах болон удирдах асуудалд оролцуулахыг хориглодог.

Уул уурхайн стратегийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ буюу орд газрыг ашиглах гэрээнд тухайн орны Уул уурхайн асуудлыг хариуцсан сайд нь зөвхөн гарын үсэг зурдаг бөгөөд гэрээний хэрэгжилт, хяналтыг давхар хариуцдаг.

Хоёрдугаарт, Орд газрыг ашиглах гэрээний дагуу Индонезийн зэс, алтны ордыг ашиглах эрх авсан АНУ-ын Freeport-McMoRan, Их Британийн “РиоТинто” компани дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлдэг Грасбэргийн ордуудын ил уурхай болон далд уурхай, мөн хайлах цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцсан.

Гана улсын алтны томоохон уурхайд “Рио Тинто” төсөл хэрэгжүүлэгч компанийнхаа 15 хувийн хувьцааг үнэ төлбөргүй Засгийн газарт нь эзэмшүүлсэн.

Орд газрыг ашиглах гэрээг 20 жилийн хугацаагаар байгуулж, 10 жилээр сунгадаг байна.

Гуравдугаарт, дэлхийн тэргүүлэгч Чили ба Индонез зэрэг оронд уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхдээ татварын тогтворжуулалт хийдэггүй, менежментийн төлбөр авдаггүй, борлуулалтын орлогыг тухайн орны үндэсний банкуудаар дамжуулан авдаг, татварын маргааныг зөвхөн байгалийн баялгийн эзэн орны хуулиар шийдвэрлэдэг практик хүчин төгөлдөр мөрдөж байна.

-Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэр сайн болсон гэж та боддог вэ. Анхны 2009 онд байгуулсан гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хүмүүс илүүтэй сонирхдог л доо?

-Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ нь харилцан ашигтай байх зарчмыг баримтлаагүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу байдлыг олгосон бөгөөд төслийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд, үр өгөөжийн хэмжээ тодорхойгүй буюу зэс,алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийг нь Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж аваагүй байхад нь хөрөнгө оруулагчийн нөлөөнд орж, түүний бэлтгэсэн гэрээнийх нь загвараар гэрээ байгуулсан нь учир дутагдалтай алхам болсон. Эдгээр гэрээнүүдийн бүтэц, бүлгүүдийн томьёолол, тэдгээрийн зохицуулалтуудаас харахад төслөөс улсын төсөвт төлөх татвар, хураамжуудийг 30 жилийн хугацаагаар тогтворжуулсан, төслийг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээх үүргүүдийг нарийвчлан тусгах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бүрэн хамгаалсан, уурхайчдын хотхон ба төмөр зам, цахилгаан станц байгуулах үүргүүдийг орхигдуулсан, мөн төслийн хөрөнгө оруулалтаа хэтрүүлсэн болон "Оюутолгой" компанийг алдагдалтай ажиллуулсан тохиолдолд менежментийн төлбөрийг олгохгүй байх, хүчин чадлаа жил бүр 15 хувиас дээш нэмэгдүүлэхэд тусгай нөөц ашигласаны төлбөр авах, усны бохирдлын төлбөр авах, байгаль экологийн хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжлэх, уурхайн хаалтын менежментийн зардал зэрэг зохицуулт тусгагдаагүй, Монгол Улсын эрх ашгийг хэт орхигдуулсан нь туйлын харамсалтай юм.

-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд төслийн үр өгөөжийг бууруулсан сөрөг үр нөлөөтэй ямар зохицуулалт туссан гэж та үздэг вэ?

-Хөрөнгө оруулалтын анхны гэрээг байгуулах яриа хэлэлцээг Монгол Улсын Уул уурхайн сайд ахлан явуулаагүй, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаагчдыг оролцуулалгүй, уул уурхайн салбарын туршлагагүй хөрөнгө оруулагчдын нөлөөнд орсон Сангийн сайд ахлан, улстөрчид хэлэлцээ хийсэн нь муу гэрээ болох нөхцлийг бүрдүүлсэн.

Хөрөнгө оруулагчдын захиалгаар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд зориуд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 байх, компанийн хувьцааг хөрөнгө оруулах замаар эзэмшихээр зохицуулалт оруулсан байдаг.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 20 жилийн хугацаагаар 2 удаа сунгахаар гэрээнд тусгагдсан.

Тэр үед мөрдөж байсан зэс, алтны борлуулалтын орлогоос 66 хувийн гэнэтийн ашгийн татвар авах хуулийг хүчингүй болгож, АМНАТ-ыг 5 хувиар авах, аж ахуйн нэгжийн татвар, гаалийн татвар зэрэг 8 төрлийн татвар, хураамжийг 30 жилийн хугацаанд тогтворжуулсан.

Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр тонн нь 5000 ам.доллараас дээш нэмэгдсэн ч өсөн нэмэгдсэн орлогын татвар авахаас татгалзсан байдаг.

Төслийн үр өгөөжийг бууруулсан гэрээний нэг заалт нь Оюутолгой төсөл 8 жил алдагдалтай ажиллуулахыг зөвшөөрч, тухай жилийн алдагдлыг 100 хувиар дараа жилийн татвар ноогдох орлогоос хасч тооцох заалт оруулсан явдал юм.

Мөн Хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтын орлогыг захиран зарцуулах, Монголын үндэсний банкиар үйлчлүүлэх бус гадаадын банкнуудад шилжүүлэн зарцуулах эрх олгосон нь Монгол Улс байгалийн баялгийн эзний нь хувьд зэс, алт ба мөнгөний баяжмалыг өрсөлдөх чадвартай үнэ, худалдааны нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээгээр борлуулж байгаа эсэх, валютын урсгалд хяналт тавих боломжгүй болгосон нь ноцтой үйлдэл юм.

Хэдийгээр Монголын талыг уг төслийн хувьцааны 34 хувийн эзэмшигч гэж хийсвэр нэр өгсөн ч хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн хянах боломж нөхцлийг хязгаарлан ТУЗ-ийн гишүүнд цөөн хүмүүс төлөөлөл болгон оруулж, баримт нотолгоогүйгээр хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг зориудаар хэт өсгөж Монголын талыг хэтэрхий их хэмжээний өрөнд оруулах нөхцлийг зориуд бүрдүүлсэн нь харамсалтай. Хэрэв бид хамтарсан хөрөнгө оруулагч бол хөрөнгө болон зардлыг 100 хувь хянаж, борлуулалтын орлогыг хамтран тооцоолж энэ төсөлд оролцох ёстой. Мөн мөнгө зээлдэгч бол бас л ялгаагүй бидний зээлсэн мөнгө ямар зүйлд зарцуулагдаж, юу болж байгааг бүрэн хянах ёстой. Гэвч энэ гэрээ, түүнийг хамгаалагч нөхдийн буруугаас ямар ч хяналтгүй 20 орчим тэрбум ам.долларын өрөнд улсаар нь оруулсан төсөл болохыг хэн бүхэн ойлгохоор боллоо.

-Далд уурхайн байгуулалтын төлөвлөгөө нэртэй Дубайн гэрээ байгуулах шаардлага байсан уу, анхны хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах алхам болж чадсан уу?

-Дубайн гэрээний төслийг УИХ-ын чуулганд оруулж танилцуулаагүй бөгөөд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг улам муутгасан, Монгол Улсын олон хуулиудыг ноцтой зөрчсөн гэрээ болсон. Уг гэрээний хүрээнд 4 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээлийг барууны 15 банк, санхүүгийн байгууллагуудаас авч, Оюутолгой төслийн хувь нийүүлэгч “Рио тинто” компанийн өрийг төлөхөд ашигласан мэдээлэл байдаг.

Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт 1.9 тэрбум ам.долларын маргааныг хэрэгсэхгүй болгож хүчингүй болгосноос Монголын тал төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа 2024 он байснаа 2037 он болж хойшилсон. Одоо ч 2041 он болж хойшилох төлөвтэй байна.

Мөн энэ гэрээнд “Рио Тинто”-гийн толгой компанийн удирдлагуудын менежментийн зөвлөх үйлчилгээний зардалд 320 сая ам. доллар олгохыг баталгаажуулсан зэргийг дурдах нь зүйтэй юм

Стратегийн ач холбогдолтой Оюутолгой төслийг уул уурхайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас холдуулан “Эрдэнэс-Монгол” ХХК хэмээх төрийн өмчийн компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажиллуулж , уг төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулах эрх олгосон нь ихээхэн алдаатай шийдвэр болсон бөгөөд улмаар менежментийн төлбөр олгох ба зэс, алтны асар нөөцтэй дэлхийн хэмжээний төслийг хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх муу хувилбарыг сонгосон нь төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэт бууруулж, хөрөнгө оруулалтын гэрээг Хувь нийлүүлэгчдийн зээлийн мөнгө хүүлэх луйврын гэрээ болгон өөрчилсөн байдаг.

-Оюутолгой төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өгөөж өгч байна гэж та дүгнэх вэ?

-Энэ төсөл нь манай улсад хамгийн том хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж, экспортын орлогыг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байна.

Гэхдээ Оюутолгойн зэс, алтны төсөл нь өнгөрсөн 16 жилд алдагдалтай ажиллаж, улмаар Монгол Улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ба ногдол ашиг төлөхгүй байна.

Төслийн хувьцааны зээл болон хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн өр төлбөр одоо 20 тэрбум ам. доллар болж, зээлийн өрөнд ороод байна. Энэхүү зээлийн өр нь Монгол Улсын нийт зээлийн өрийн 50 орчим хувийг эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн экспортын орлого 11.2 тэрбум ам.доллар болж, нийт орлогын 1.2 тэрбум ам.доллар нь Монгол Улсын улсын төсөвт, 10 тэрбум доллар нь хөрөнгө оруулагчийн менежментийн зардал, хувьцааны зээл ба хувь нийлүүлэгчийн зээлийн өрөнд төлсөн үр дүн гарч байна.

Төсөл алдагдалтай ажиллаж байхад ч "Рио Тинто" компани менежментийн төлбөр авч, өнгөрсөн хугацаанд 1.2 тэрбум долларын төлбөр төлсөн нь уг төслөөс Монгол Улсын төсөвт орсон нийт татварын орлоготой тэнцэж байна.

-Ил ба далд уурхайн ашиглалтыг сайжруулахтай холбогдуулан ойрын хугацаанд ямар арга хэмжээ зайлшгүй авах шаардлагтай гэж та харж байна?

  1. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш өнгөрсөн 16 жилийн хугацаанд ил ба далд уурхайн зэс, алтны нөөцийн 50 орчим хувийг ашиглаад байна. “Оюутолгой” компани 2009 он хүртэл гүйцэтгэсэн хайгуулын бодит зардлаа 3 дахин өсгөн нэг тэрбум ам.долларын зардал гаргасан гэж компанийн санхүүгийн тайландаа тусгасан. Оюутолгойн бүлэг ордуудын ашиглалтын үеийн хайгуулын нэмэлт ажлыг өндөр хүүтэй зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтаар биш, экспортолж байгаа зэс, алтны баяжмалын борлуулалтын орлогоос компани өөрөө санхүүжүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэр, уул уурхайн яам “Оюутолгой” компанийн 2010-2025 оны хугацаанд хийсэн эрэл хайгуулын ажлын хэмжээ, гаргасан зардалд техникийн аудитыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, 2025 оны зэс, алтны ордын нөөцийг нарийвчлан хэлэлцэж хүлээн авах шаардлагатай.
  2. Олон улсын уул уурхайн салбарын практикт зэс, алтны ил ба далд уурхайнуудыг ашиглалтад оруулж, тэдгээрийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай 6 сар ба 1 жилийн хүдрийн нөөц бэлтгэхэд гарааны хөрөнгө оруулалтыг зарцуулдаг.

Гэтэл “Оюутолгой” компани нь далд уурхайн олборлолтод шаардагдах зэсийн хүдрийн 10-20 жилийн нөөцийг гаргах бэлтгэл малталтуудыг төслийн борлуулалтын орлого буюу үйл ажиллагааны зардлаар бэлтгэх ёстой байтал хөрөнгө оруулалт гэсэн нэрээр зээлийн санхүүжилтээр бэлтгэж, ихээхэн хэмжээгээр хөрөнгө оруулалтыг зориуд өсгөн, зээлийн өр авлагыг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгосон байна гэж үзэж байна.

Энэ нь хөрөнгө оруулалтын зээлээр далд уурхайн уулын бэлтгэл ажлууд болон олборлолтыг явуулж, үйлдвэрлэлийн зардлыг даалгасан алхам гэж үзэх бүрэн үндэстэй байна. Улмаар далд уурхайн зэс, алтны нөөцийг сорчлон олборлох, богино хугацаанд өндөр агуулгатай зэсийн нөөцийг ашиглах, далд уурхайн насжилтыг 10-20 жилээр багасгасан үйлдвэрлэл, санхүүгийн луйвар хийж байгааг яаралтай зогсоох, эдгээрт зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тооцон хөрөнгө оруулалт нэрээр үүссэн зээлийн өр,төлбөрийн хэмжээнээс хасуулах асуудлаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Ер нь хамтарсан төсөл нэртэй зээлийн луйврыг нягтлан шалгах шаардлагатай.

Аль ч томоохон уул уурхайн төсөл гарааны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талууд хамтран гаргаснаас хойш уг төсөл цаашдын үйлдвэрлэл, хүчин чадлаа нэмэгдүүлэхийг бие даан төлөвлөн хэрэгжүүлдэг.

Гэтэл Оюутолгой төсөл 13 жилийн өмнө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаснаас хойш тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн гэж баялгийн эзэн орныг уг зэс,алтны ордуудын барьцаанд тавьж хөрөнгө оруулалт хийсэн нэрээр зээлийн өрөнд оруулах төсөл зориудаар болгосон нь туйлын харамсалтай. Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь зээлийн өрийн дүнтэй харьцуулбал маш их хасах үр дүнг улсаараа хүлээх болоод байна.

Иймд хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, экспортын худалдаа болон бусад санхүүгийн бүрэн үзүүлэлтүүдэд мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудаар аудитын дүгнэлт гаргуулах нь тулгамдсан асуудал болж байна.

Ер нь ийм алдагдалтай, үр өгөөж багатай төсөлд хөрөнгө оруулагчид менежментийн төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй болно.

Эх сурвалж: News. mn /Пүрэвсүрэн Батзаяа/

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
 
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов