
Өнөөдөр Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жинд хүчээ сорьсон Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ 27 жилийн дараа алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Домогт “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар, 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй. ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Монголын чөлөөт бөхийн нэр төрийг ийнхүү дэлхийд дахин дуурсгаж чадлаа.
Б.Мөнх-Эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга БНАСАУ-ын бөх Хан Чон Сон-ыг техникийн илт давуу 11-1-ээр ялсан барилдаан байлаа. ОХУ-ын Красноярск хотноо үргэлжилж байгаа тус тэмцээнд ҮШБ-ийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг жинд, 65 кг жинд өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Түвшинжаргалын Энхжин нар тус тус хүрэл медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!