
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 03-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт: “Аялал жуулчлалын 7 хоног”-ийг Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.
10:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуульд "Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" эрчим хүчний, ухаалаг хэмнэлттэй хэрэглээг сурталчлах, бага ангийн сурагчдын бүтээлийн аян болно.
10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд: “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор хамтарсан семинар болно.
18:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт эхэлнэ.
Спортын төв ордонд: МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл болно.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
"Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ энэ сарын 16-ныг хүртэл гарна.
“UG Expo” төвд: “Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
“Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэн энэ сарын 4-ныг хүртэл гарна.
Уран зургийн галерейд: Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Дорноговьд: "Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
Завханд: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд: “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!