
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2026 оны 2 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн , Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2026 оны 2 дугаар сарын 04-08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!