
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2026 оны 2 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2026 оны 2 дугаар сарын 5-9 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5, 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!