
Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны 2 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан 2 дугаар сарын 15-ны 15:00 цагт зохион байгуулагдана.
Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзаж аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцоно. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!