Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ жил мэндэлсний нь 133 жилийн ой тохиож буй их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийнх нь хоёр ширхэг өнгөт гэрэл зургийг эрдэмтэд шинээр олж илрүүлжээ.
Энэхүү түүхэн ховор гэрэл зургуудыг түүхч, доктор Ё.Отгонбаяр, доктор А.Энхбат нар Бүгд Найрамдах Франц Улсаас сурвалжлан олж судлан их жанжин Д.Сүхбаатарынх гэдгийг баталсан байна.
Эрдэмтэд их жанжны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралд дээрх хоёр гэрэл зургийг гардуулан өгчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!