МОСКВА, 2026 оны хоёрдугаар сарын 3 /TASS/. “International IQ” цахим хуудаснаас гаргасан жагсаалтад оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгджээ.
2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ. Ингэснээр Монгол Улс 137 орны жагсаалтад наймдугаар байр эзэлсэн байна.
Харин Оросын 29 мянга гаруй иргэдийн дунд явуулсан сорилоор оросууд 103.78 оноо авснаар зургаадугаарт жагсжээ.
Оюуны чадварын түвшнээр эхний 10-т Монголын хамтаар Өмнөд Солонгос (106.97), Хятад (106.48), Япон (106.3), Иран (104.8), Австрали (104.45), ОХУ (103,78), Сингапур (103.56), Шинэ Зеланд (102.35), Вьетнам (102.26) багтжээ.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд сорил өгсөн хүмүүсийн дундаж оноонд үндэслэн гаргасан байна. Мөн 100-аас цөөн оролцогчтой улсуудыг жагсаалтаас хасжээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!