
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 13-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.
10:00 цагт ХЗДХЯ-нд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг болно.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” компанийн талаар хувьцаа эзэмшигчид мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхимээс эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
14:00 цагт МУИС-ийн I байранд: “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын нээлт болно.
15:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй “Монгол Улсын түүх” (I-XXX боть) бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болно.
18:00 цагт Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг толилуулна.
18:30 цагт Соёлын төв өргөөнд: Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн болно.
19:00 цагт УДЭТ-ын тайзнаа: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг толилуулна.
19:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болно.
"Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
“Их наяд” худалдааны төвд: "Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын Үндэсний музейд: “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
“Б Контемпорари” арт галерейд: Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Говьсүмбэр аймагт: “Язгуур өв” ардын урлагийн тоглолт болно.
Хэнтий аймагт: Тэмээний баяр болно.
Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд: 2026 оны Өвлийн олимпын наадам үргэлжилж байна.
Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд: “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!