БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 2 /Xinhua/. Эрхтэн шилжүүлэх мэс засалд хувьсгал гаргасан нэгэн эмнэлзүйн туршилтын талаар анагаах ухааны "Med" сэтгүүлд мэдээлжээ.
Тодруулбал, уушгины хүнд өвчтэй нэгэн эрэгтэйн хоёр уушгийг бүрэн авсны дараа уг өвчтнийг хиймэл уушгины аппаратаар 48 цагийн турш амьд байлгаж, эмч нарт эрхтэн шилжүүлэн суулгах хугацаа өгсөн байна.
2023 оны хавар АНУ-ын Нортвестернийн их сургуулийн Мемориал эмнэлэгт амьсгалын хурц дутагдалын хам шинжээр оношлогдсон 33 настай эрэгтэй хандсан байна. Тэрбээр үхжил үүсгэдэг уушгины хатгалгаа, хүнд хэлбэрийн сепсистэй болсон байсан бөгөөд хиймэл амьсгалын аппаратад залгасан боловч биеийн байдал нь улам дордож, эхлээд бөөрний дутагдал, дараа нь зүрхний үйл ажиллагаа нь доголджээ.
Ингээд Чикагогийн Умард - Баруун их сургуулийн Файнбергийн Анагаах ухааны сургуулийн цээжний хөндийн мэс заслын эмч Анкит Бхаратагийн удирдсан эмч нарын баг өвчтөнд халдварын улмаас гэмтсэн уушгийг авах, хиймэл уушгины шинэ системээр амьдралыг нь дэмжих онцгой шийдвэр гаргасан байна.
48 цагийн дараа уг өвчтөний байдал сайжирч эхэлжээ. Бхаратагийн хэлснээр, бөөрний үйл ажиллагаа бүрэн сэргэж, зүрх хэвийн ажиллаж эхэлснээр даралт дэмжих хэрэгсэл шаардлагагүй болсон байна. Дараа нь түүнд хоёр уушгийг амжилттай шилжүүлэн суулгасан бөгөөд гадны эрхтнийг хүлээж авахгүй байх, эсвэл эрхтний үйл ажиллагаа алдагдах шинж тэмдгүүд илрэхгүй байгаа аж.
Хиймэл уушгины системийн инженерийн шийдлүүдийг Сидней хот дахь Вестмид эмнэлэгийн шилжүүлэн суулгах мэргэжилтэн Наташа Рожерс "сонирхол татсан гайхамшигтай шийдэл" хэмээн тодорхойлж, эмч нарын багийг “маш зоригтой” гэж үнэлжээ.
Цаашдаа хүний амийг аварч чадах ийм технологиуд уушги шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүнд өвчтөнд илүү хүртээмжтэй болно гэдэгт Бхарат найдаж байгаа илэрхийллээ. Гэхдээ ийм системийг ажиллуулахын тулд тусгай мэргэжлийн олон эмч, ажилтны баг шаардлагатай тул зөвхөн томоохон эмнэлгүүдэд ашиглах боломжтой гэдгийг Рожерс дурджээ. Одоогоор уг системийг олон нийтэд өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжгүй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!