
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 02-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын баатар, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна.
08.30 цагт Новотел зочид буудлын “Ball room” танхимд: “Хүний эрхийн үндэсний комисс-25 жил” хүндэтгэлийн хурал болно.
10:00 цагт Эдийн засаг, хөгжлийн яамны байранд: “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” үйл ажиллагаа болно.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд: Монгол ээжүүдээс: "Ээжээ намайг авраачээ" сэдвээр мэдээлэл хийнэ.
“Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр…” үйл ажиллагааг Дотоодын цэргийн Штабаас зохион байгуулна.
Соёлын төв өргөөнд: "Ардын дуу мину" тоглолт болно.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
"Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ энэ сарын 16-ныг хүртэл гарна.
“UG Expo” танхимд: “Монгол өв соёл цагаан сар-2026” үзэсгэлэн энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
“Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэн хоёрдугаар сарын 4-ныг хүртэлгарна.
Дорноговь аймагт: "Их говийн тэмээ-2026" Гиннест хүрэх зам өвлийн аялал жуулчлалын эвент болно.
Дорноговийн "Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
Завхан аймгийн 24 суманд: Соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Лихтенштейний Малбун хотод: Мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Итали Улсын Ром хотын Боргезе галерейд: “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн хоёрдугаар сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!