Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Катарын Доха хотод болсон снукер билльярдын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа түрүүллээ.
Тэрбээр хэсгийн тоглолтдоо Хонконг, Энэтхэгийн тамирчдыг дараалан буулган авснаар хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн наймд үлдсэн. Улмаар наймд Хонконгийн Ван Ка Кайг 3:0-ээр буулган авч хүрэл медалийн болзол хангаж, ААШТ-ээс гурав дахь медалиа зүүх нь тодорхой болов. Хагас шигшээд мөн л ч Хонконгийн шилдэг тамирчдын нэг Хо Е Киг 3:0-ээр хожсоноор финалд шалгарсан юм.
Тэгвэл хэдхэн хормын өмнө алтан медалийн төлөөх тоглолтдоо Энэтхэгийн тамирчин Киртана Пандианыг 3:1 (44:42, 59:1, 17:49, 57:6)-ээр хожлоо. Ингэснээр “Элит снүүкер” клубын тамирчин Б.Нарантуяа хоёр жил дараалан ААШТ-д түрүүлж, Азийн хошой аварга болов.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!