
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 05-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.
08:30 цагт МҮХАҮТ-ын Их танхимд: УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй "Business breakfast" уулзалт хийнэ.
09:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-ын хүрээнд Монгол Улсын үндэсний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулна.
11:00 цагт Улаанбаатар хотын төв цэг Д.Сүхбаатарын талбайгаас: Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1600 километрийн гүйлтээ эхлүүлнэ.
11:00 цагт Төрийн ордны III давхарт: Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль хяналтын байгууллагуудын удаашралтай ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял завшиж байгаа талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.
Спортын төв ордонд: МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл болно.
"Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ энэ сарын 16-ныг хүртэл гарна.
“UG Expo” төвд: “Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
“Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Уран зургийн галерейд: Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Дорноговьд: "Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
Увс аймагт: “Цанахүү-2026” тэмцээн болно.
Төв аймагт: Биеийн тамир спортын газарт цагаан сар үзэсгэлэн худалдаа болно
Завханд: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд: “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!