Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
17 минут 15 секунд

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, хуримтлуулах систем, дижиталчлах шийдлүүдийг хөгжүүлэх талаар хэрхэн түншилж ажиллах тухайгаа өнөөдөр (2026.02.06) талууд Төрийн ордонд хэлэлцлээТөрийн үйл ажиллагааг шуурхай, ил тод, хүнд сурталгүй болгож, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа хэлэлцүүлгийг нээхдээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулж, эрчим хүчний хөгжлийн дэлхийн чиг хандлага, хэрэглээний болон хөрөнгө оруулалт өсөлт, хөрш орнуудын бодлогын зорилтуудыг тоймлон өгүүлж, энэхүү ногоон эрчим хүч, санхүүжилтын өсөлтөөс Монгол Улс хоцрох ёсгүйг онцлон ярилаа. Тэрбээр, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын 12 ажлын хэсэг эрх зүйн орчин, дүрэм журам, хүнд суртлын, дижитал засаглалын, хүний эрхийн зөрчлийн гэсэн дөрвөн чиглэлийн чөлөөлөлт хийнэ гэдгийг дурдаж, хууль тогтоомжийн төслүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, хязгаарласан зохицуулалт туссан эсэхийг хиймэл оюун ухаанаар шинжилж байгааг танилцуулсан юм. Иргэдийн хөдөлмөрлөе, бүтээе гэсэн санал санаачилгад саад тотгор учруулж байгаа төрийн хүнд суртал, дүрэм журмуудыг арилгаснаар энэ орон зайд иргэд, аж ахуйн нэгжүүд бизнесээ эрхлэх, ахуй амьдралаа бүтээн босгох бололцоо бий болно гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, цаашид төр, засаг халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогын шинэ загварыг хэрэгжүүлнэ гэлээ. Үүний хүрээнд дэвшүүлж буй эхний зорилт бол ногоон чөлөөлөлт гэдгийг тэрбээр хэлж, энэ талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.

Сүүлийн 10 жилд дэлхий даяар ногоон санхүүжилтийн хэмжээ 40 дахин өссөн бөгөөд цаашид жилд дунджаар 21.0 хувийн тогтмол өсөлттэй байх аж. Улмаар санхүүжилт бүхэлдээ ногоон болно гэсэн үгээр Улсын Их Хурлын дарга илтгэлээ эхлүүлсэн юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ногоон санхүүжилт рүү чиглэж, манай эдийн засгийн гол түншүүд, хөрш орнууд ногоон шилжилтүүдээ төлөвлөн хэрэгжүүлж эхэлснийг тэрбээр танилцуулж, иймд ногоон шилжилтэд бэлэн байх энэхүү шаардлагад нийцүүлэн “Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д ногоон эдийн засгийг дэмжиж, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтууд тусгагдаад байгааг дурдав. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг бодитоор хэмжих тодорхой индикаторуудыг тавьж, олон улсын индексийн үзүүлэлтүүдтэйгээ уялдуулан дүгнэж байгааг Улсын Их Хурлын дарга мөн мэдээлж, таван жилийн дараа гарах үр дүн, 30 тэрбумаас дээш санхүүжилттэй хөрөнгө оруулалтын төслүүд, үүний дотор ногоон эрчим хүчний төслүүдийн талаар тодотгон ярилаа.

Эдүгээ манай улсын нийт эрчим хүчний 77 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авч, 7.0 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэ бол хангалтгүй тоо гэж Улсын Их Хурлын дарга анхааруулаад, шугамын алдагдлын дэлхийн дундаж 6.0 хувь байхад манай улсынх 14.0 хувь байгаа нь анхаарах шаардлагатай хэмжээ гэв. Мөн жилд 2.2 тэрбум ам.долларын шатахуун импортолдог, цахилгаан тээврийн хэрэгслийн тоо хангалтгүй, агаарын бохирдол их байгаа нь бидний бэлэн байдал хангагдаагүйг илтгэн харуулж байна гэлээ. Иймд Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2025 оны 119 тоот тогтоолыг баталсан гээд уг тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тогтоолын хэрэгжилтийг хангуулахад анхаарал тавьж, манлайлж ажиллах зорилт тавьснаа өгүүлж, сэргээгдэх эрчим хүчийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх эхний ээлжийн Sandbox орчноор Чингэлтэй дүүргийг зарлаад байгааг мэдээллээ. Үүний хүрээнд технологийн шийдэл, холболт, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, ямар саад тотгор учирч буйг илрүүлэх, цаашлаад айл өрхүүд илүүдэл эрчим хүчээ төвийн системд нийлүүлэх, олон улсын карбоны зах зээлд нэвтрэх гэх мэт асуудлыг цогцоор нь зураглаж, тогтолцоогоор нь харахыг эрмэлзэн ажиллаж байгааг тайлбарласан юм. Нарны хавтан суурилуулахад 18 хүртэлх шат дамжлага дамждаг байсныг хүсэлтээ гаргах, шалгах хуудсаа бөглөх, гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн гурван шаттай болгон цөөлж хулбаршуулсан бөгөөд холболт хийхэд зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг байсныг ажлын 11 өдөрт багтааж шийддэг болоод байна. Айл өрхүүд өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж орлого олох, эсвэл тухайн сардаа хөнгөлөлт эдлэх бололцоо бүрдэж байгааг тэрбээр онцолж, энэхүү хялбар горимоор 83 айл гэрээгээ байгуулаад байгааг дурдав.

Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааг цаашид бусад дүүргүүд, аймгуудад нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын дарга уриалж, зүүн болон хангайн бүсийн аймгуудад ажиллахад төвийн сумдад агаарын бохирдол маш өндөр хэрнээ эрчим хүчний дутагдалтай байгааг дурдав. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, дэд бүтэц барьж байгуулахад учирч байгаа дүрэм журам, саад тээгийг арилгаж, чөлөөлөх ёстой гэлээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, ногоон төслийн чиглэлээр хэрэгжсэн сайн шийдлүүдийг бодит жишээ баримтаар онцлон танилцуулж, зургаан сард барьчих нарны цахилгаан станцын зөвшөөрлийг долоон жил хүлээдэг явдлыг засаж залруулан, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хүнд суртлыг шат дамжлагуудаас чөлөөлөхийг дахин уриалав. Мөн өөрийн санаачлан дэвшүүлж буй эрчим хүчний хараат бус малчин өрхийн зорилт, карбон кредитийг нэвтрүүлж, Евразийн орнуудтай худалдаа хийх боломжийг өргөжүүлэх “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг товч танилцуулсан юм. Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан гурван жилийн хэлэлцээрийн хүрээнд арьс шир, ноос ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх бололцоо нээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга онцолж, бэлчээрийн даацаа сайжруулж, шингээлтийг нэмэгдүүлэх, ашиглалтын горим, ачааллыг өөрчлөх шаардлагатай 30 сая орчим га газраа сэргээхийг тул карбон зах зээлд нэвтрэх хэрэгтэй гэсэн саналын малчид өөрсдөө тавьж байгаа гэдгийг дурдсан юм. Бэлчээр нутгаа зохистой ашиглаж, нөхөн сэргээж, энэ хугацаандаа карбон ялгаруулалтыг бууруулж, үүнийхээ кредит оноог тооцуулан олон улсад зарж, малчид өөрсдөө орлого олох бололцоо байгаагаа санал болгож буй юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бодлого боловсруулах, хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог бий болгох шаардлагатайг Улсын Их Хурлын тэмдэглэж, өнөөдрийн хэлэлцүүлгээр энэ асуудлыг ярилцаж, шийдэл олох нь зүйтэй гэлээ.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матильда Димовска дараа нь мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Улсын Их Хурлаас батлан гаргасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэхтэй холбоотой тогтоол бол түүхэн шийдвэр гэдгийг онцолж, эрчим хүчний шинэчлэлийн төвд айл өрх, олон нийтийн тавьж, цэвэр эрчим хүчийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримталж буй нь чухал ач холбогдолтой гэлээ. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирснийг тэрбээр дурдаад, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх, агаарын бохирдол, эрчим хүчний ядуурал, уур амьсгалын эрсдлийг цогц байдлаар туршиж үзэх зэрэгт Засгийн газарт туслалцаа үзүүлэн ажиллаж байгаагаа товч танилцууллаа. Дулаан эрчим хүчний тогтвортой хөгжлийн зураглалыг 2025 онд боловсруулж, үүнд цэвэр буюу ногоон технологи ашиглах шинэчлэлт өөрчлөлтийн боломжийг тусгасан хэмээн хатагтай Матильда Димовска өгүүлж, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар болон Чингэлтэй дүүрэгтэй хамтран хийж буй гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан сэргээгдэх эрчим хүчний халаалт, дулаалгын шийдлийг турших төслийн талаар дурдав. Энэ төсөлд одоогоор 150 өрх хамрагдаж байгаа бөгөөд 2028 он гэхэд нийт 600 айл өрхийг хамруулах ажээ.

Дэлхий дахинд эдүгээ уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтворгүй байдал зэрэг олон сорилт тулгарч, улс орнууд эрчим хүчний бодлогоо дахин тодорхойлж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал манай улсын эдийн засгийн үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулсаар байгааг тэрбээр дурдаад, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоодын түүхий эд, нөөцөд тулгуурласан байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгамдаж байгааг онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна гэдгийг тэрбээр мэдээлж, тус үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд газрын тосны хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, геологийн судалгааг хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Мөн дотоодын хэрэглээний стандарт, зэрэглэлийг дээшлүүлж, Евро5-аас дээш шатахуун хэрэглэх бодлого хэрэгжүүлж байгаагаа мэдээлж, Улсын Их Хурлын 2025 оны 119 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 100 мянган нарны гэрэл, 100мВт нартай аймаг, сум, 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц санаачилгуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав.

“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг бодлогоос бодит хэрэгжилт, эрчим хүчний шилжилтийн хөшүүрэг, ногоон санхүүжилтийн зах зээл, нийгэм-эдийн засаг болон эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц гэсэн салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна. Эдгээр панел хэлэлцүүлгүүдээр сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд болон аймгууд дахь тархмал эх үүсвэрийг дэмжихэд шаардагдах техникийн шаардлага, холболтын асуудлууд, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа өрхийн сэргээгдэх эрчим хүчний төслийн явц, үр дүн, нүүрстөрөгчийн кредит зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, MRV буюу хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.

Эхний буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шаардлагаын асуудлаарх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг удирдах явуулж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга С.Батжаргал, “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг, “Монхорус Эрчим” ХХК-ийн захирал Б.Батлхагва нар оролцсон юм. Хэлэлцүүлгээр төвийн эрчим хүчний нэгдсэн системд тархмал эх үүсгүүрүүдийг холбох, тэдгээрт тавигдах техникийн нөхцөл, шаардлага болон нэгдсэн системийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг хөндсөн юм. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Ногоон Чингэлтэй” сэндбокс төслийнхөө талаар танилцууллаа. Энэ төсөл дотроо Нарны илч, Дулаалъя, туршилт, хяналтын Sandbox зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй юм. Айл өрхийн гэр, байшинг сэргээгдэх эрчим хүчээр хангах, дулаалгыг сайжруулах зэрэг ажлууд, техникийн тохируулгыг хийхийн сургууль, цэцэрлэгийг нарны эрчим хүчний эх үүсгүүртэй болгох ажлуудыг энэ төслийн хүрээнд хийж буй юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй пассив хотхон байгуулах туршилтыг хийж буй бөгөөд ногоон санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд карбон кредитын зах зээлд нэвтрэх чиглэлээр Сингапур, Швейцарь, Япон, БНСУ-ыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

Дараагийн панель хэлэлцүүлгээр яг энэ сэдвийг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, URECA ХХК-ийг үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан захирал Э.Өнөрбат, ЮНИЛИЙД ХК, үүсгэн байгуулагч Э.Тэргүүн нар оролцсон энэ хэлэлцүүлгээр нүүрстөрөгчийн зах зээл буюу карбон кредитын зах зээлд нэвтрэхэд тулгарч тулгарч буй гол бэрхшээл бол хүлэмжийн хийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах үндэсний тогтолцоог бий болгох явдал гэдгийг онцолж байлаа. Энэ талаарх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ зах зээлийн тогтолцоо бүрдсэн улс орнуудтай Засгийн газрын болон бусад түвшинд албан ёсоор хамтран ажиллах явдал ихээхэн чухал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьсан юм.

Харин гурав дахь хэлэлцүүлэг бүхэлдээ ногоон санхүүжилт, түүний эх үүсвэрийг өргөжүүлэхтэй холбоотой байлаа. Энэ хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Анар чиглүүлэн явуулсан бөгөөд панелистаар Монголбанкны Ерөнхийлөгч C.Наранцогт, Ногоон Уур Амьсгалын Сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал C.Оюун, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан Бүсийн дарга Балабхаскара Редди Батхула, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий, Увс, Дорнод аймгийн Засаг дарга нар Эрчим хүчний яамтай уг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хялбаршуулсан горимоор дэмжлэг үзүүлэх, холбогдох журам дүрэм, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тухай “Сонирхол илэрхийлэх бичиг”-т гарын үзэг зурлаа.

Хэлэлцүүлгээр үдээс хойно сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага, Монгол Улсын төрийн бодлого, мөн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад болон дотоод эх үүсвэрүүдийг дайчлах боломж, нөхцөл, арга хэлбэрүүд, тэдгээрт тавигдаж байгаа шаардлага өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөнө. Мөн Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц, эрчим хүчний чанар, стандарт, ногоон санхүүжилтийн талаар ярилцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
 
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой