Өнөөдөр Шинэ яармаг дахь Үндэсний БТДС-ийн Спортын ордонд 11:00 цагаас чөлөөт бөхийн 2025 оны оюутны УАШТ эхэллээ.
Тэмцээнд 13-н ИДС-ийн 70 гаруй оюутан тамирчид нь эмэгтэй, эрэгтэй олимпын 6 жинд хурд, хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний хөтөлбөрийн дагуу уржигдар техникийн зөвлөгөөн явагдан, сугалаа хийгдэн, мандат олгогдож, өнөөдөр өглөө 08:30-09:30 цагийн хооронд тамирчдын жинг үзсэн юм.
Энэ удаагийн УАШТ-ийг МОСХ, Үндэсний БТДС-аас хамтран зохион байгуулж, МЧБХ-ны мэргэжлийн шүүгч нар шүүлтийн үйл ажиллагааг удирдаж байна. Тус тэмцээний урьдчилан барилдаан явагдан, 15:00 цагаас нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдах хуваарьтай байгаа юм.
Нээлтийн ёслолын ажиллагааны дараа жин тус бүрийн дагах барилдаанууд явагдан, цаашид медалийн төлөө өрсөлдөн, 2025 оны оюутны улсын аваргын медальтнууд чөлөөт бөхийн төрлөөс анхлан тодорно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!