Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, тус улсын Төрийн аюулгүй байдлын алба хамтран Монгол Улсын хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх арга ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “Цахим гэмт хэрэг мөрдөх арга, ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтад цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч хамрагдаж, “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.
“Цахим гэмт хэрэг мөрдөх арга, ажиллагаа” сургалтад хамрагдсан алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулах арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Ричард Буанган болон Бүс нутгийн аюулгүй байдлын албаны хэлтсийн дарга Жоел Ортез болон бусад албаны хүмүүс, алба хаагчид оролцов.