МҮБХ-ны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны 3 дугаар тойргийн эхний барилдаанд Булган - Баян-Өлгий аймгууд учраа таарч өрсөлдөн Булган аймгийн баг 17:8-аар давуу ялалт байгуулав.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/ улсын начин Н.Мустафа /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, нийт 8 даваа авсан юм. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.
Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО