БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулсан 36 дахь удаагийн мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээнд ур чадвараа сорьсон Монголын 4 багаас хоёр нь 1 болон 2 дугаар байрт шалгарсан байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн З.Ганжаргал ахлагчтай Х.Алтанхүү, Д.Цэрэнбат ахлагчтай Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа ахлагчай Д.Мөнхбаатар, Т.Баттулга ахлагчтай Т.Жанарбек гэсэн бүрэлдэхүүнтэй дөрвөн баг оролцжээ. Улмаар З.Ганжаргал ахлагчтай Х.Алтанхүү нар 1 дүгээр байр, Д.Цэрэнбат ахлагчтай Б.Баярсайхан нар 2 дугаар байр тус тус эзэлж шагналын эзэд боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!