Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 02-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 11-15 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-39 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!