Аргын тооллын 2025 оны 2 дугаар сарын 20. Пүрэв /Бадрангуй/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн өвлийн адаг сарын 23. Бархасбадь /Бадрангуй/ гараг. Онгоц одтой, Найман цагаан мэнгэтэй. Цагаан бич өдөр.
Өдрийн наран 07 цаг 50 минутад мандаж, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийн номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ, ундаа олно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!