Энэхүү уулзалтын Монгол Улс Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл буюу PAGE хөтөлбөрт нэгдэж орсон анхны орнуудын нэг байсныг дурдаж, энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчны салбарт олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд талархаж илэрхийллээ.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хамтран ажиллахаар санал солилцлоо.
Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар тохиров.
Аялал жуулчлалын салбарын хувьд туйлын туяа буюу Аврораг Швед Улсад харах боломжтой ба өвлийн улиралд олон жуулчид Швед Улсыг зорьдог. Монгол Улсын онцлогийг шингээсэн, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.