Хөххот 2019, 2020 онуудад метроны хоёр шугам барьж ашиглалтад оруулжээ. Одоогоор нийт 44 өртөөтэй байгаа бөгөөд улаан шугам нь хотыг нисэх онгоцны буудалтай холбодог юм.
Ташрамд сонирхуулахад, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон /ӨМӨЗО/ 2018 оны байдлаар 25 сая хүн амтай байсан бөгөөд үүнээс монгол үндэстэн 4.2 сая. Хөх хотод 3 сая иргэн оршин сууж байгаагаас 300-400 мянга гаруй нь монгол үндэстэн байгаа аж.