Гүржийн нийслэл Тбилиси хотноо /2023.04.29-30/ болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Хөдөлмөрийн баатар, паралимпын алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор хүчээ сорин өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлэв.
Паралимпын аварга Э. Содномпилжээ ийнхүү Дэлхийн цомын АШТ-ээс зургаа дахь удаа алтан медаль хүртсэн амжилтын эзэн болов. Тэрбээр +107 кг жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар Дэлхийн цомын алтан медалийг зүүсэн байна.