Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 02-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороод хуралдана.
11.40 цагт “Чингис хаан”-ы музейд: Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болж, “Монгол үндэстэн” үзэсгэлэн нээгдэнэ.
11:30 цагт Налайх дүүрэгт: 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын нээлт болно. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжүүлжээ. Утас: 9155-5564.
12.00 цагт Хууль зүйн Үндэсний хүрээлэнд: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс салбарын шагнал, гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 9111-8403.
15.30 цагт: Туркийн хамтын ажиллагааны ТИКА байгууллага Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвд усалгааны болон агааржуулалтын системтэй өвлийн хүлэмж барьж байгуулсныг танилцуулна.
18.00 цагт СТӨ-нд: Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Монгол Эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно.