Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 48 секунд

Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.

-Нийслэлээс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ гэдгээс яриагаа эхэлье. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Улаанбаатар хотод манай улсын эдийн засгийн талаас илүү орчим нь төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 60-70 хувь нь Улаанбаатарт байна гэсэн үг. Энэ утгаараа бизнес эрхлэгчдийг нийслэлээс дэмжих нь хотын ч, улсын эдийн засагт ч чухал нөлөөтэй. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг хэрхэн арилгах вэ, хүнд суртал, дарамтыг яаж үгүй болгох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна.

Тухайлбал, 2021-2022 онд нийслэлээс 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсан нь худалдаа, үйлчилгээ эрхлэгч, бизнесийн байгууллагуудад маш том дэмжлэг болсон. Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгана гэдэг ярвигтай ажил байлаа. Бүрдүүлэх бичиг баримт, албан тушаалтнуудын гарын үсэг цуглуулах үйл явц, үүнд зарцуулж байгаа цаг зав, зардал гээд бизнес эрхлэгчдэд дарамт учирч байсан. Нөгөө талаас үүнийг дагаад авлига, хүнд суртлын асуудал яригддаг. Тэгэхээр энэ үйл явц байхгүй болсон нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.

-Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад илүү амар болсон байх нь?

-Тийм. Ерөөс стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийг дэмжих бас нэг чухал алхам нь цагийн хязгаарлалтыг хүчингүй болгосон. Бизнес эрхэлж байгаа хэн бүхний хувьд цаг хамгийн чухал. Бизнесийн үйл ажиллагаа бол зах зээлийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцээд хуваарийнхаа дагуу өрнөж байдаг. Үүнийг төрөөс зохицуулаад, тэр тусмаа хязгаарлалт тавиад ирэхээр нөгөө л хүнд суртал, авлигын асуудал гарч ирдэг. Албан тушаалтнууд очиж шалгана, хязгаарласан цаг хэтэрсэн бол мөн түвэг чирэгдэл үүснэ. Нөгөө талаас баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт нь утгагүй. Тиймээс Хотын дарга эдгээр хязгаарлалтыг хүчингүй болгосон.

-Энэ асуудлын нөгөө талд архидан согтуурахтай тэмцэхэд асуудал гарч ирнэ гэсэн байр суурь бас бий?

-Хязгаарлалт, хориг тавиад архидан согтуурахтай тэмцэх нь үр дүнтэй арга мөн үү гэдэг чухал асуулт. “Хуурай” хууль батлахад ахуйн архидалт, согтууруулах ундааны хууль бус наймаа буюу шагийн худалдаа гаардаг. Үүнээс болоод хүмүүс амиа алдсан тохиолдол ч гардаг шүү дээ. Архидалтын үндсэн шалтгаантай нь тэмцэж байж л үр дүнд хүрнэ.

Тухайлбал, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, хатуулгийн хэмжээг бууруулах, соён гэгээрүүлэх аян явуулах байж болно. Нөгөө талаас, ажилгүйдэл, нийгмийн стресс, хүчирхийлэл гээд архидалтын суурь шалтгаан нь том. Тиймээс захиргааны аргаар тэмцэхийн оронд том зургаар харах хэрэгтэй. Ил тод, хяналттай, соёлтой үйлчилгээний газраар үйлчлүүлж байна гэдэг өөр.

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг дэмжихээр нийслэлийн зүгээс хийж буй бас нэг том ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх юм.

-Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж ойлгож болох уу?

-Тийм. Төр бүхнийг хийх шаардлагагүй. Хот, нийтийн аж ахуйд ч, бүтээн байгуулалтад ч, тохижилт, үйлчилгээнд ч хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд явах ажил хангалттай олон байна. Нөгөө талаас, хувийн хэвшлүүдэд ч стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах, ашигтай ажиллах, ажлын байр бий болгох боломж юм. Тухайлбал, 50 байршил дахь 2400 гаруй автомашины зогсоолын үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.

-Зогсоолын менежментийг хувьд шилжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийн авто зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай. Өнгө үзэмж, зохион байгуулалт, менежментээс эхлээд төлбөр тооцоо хийх арга нь ч хүмүүсийн цаг завыг хэмнэсэн, ухаалаг байх ёстой. Орчин цагт нэг бүхээгт суучихаад бэлэн мөнгөөр тооцоо хийдэг, сул зай байгаа, эсэх нь тодорхойгүй зогсоол байж таарахгүй. Тэгэхээр энэ бүхнийг илүү ухаалаг, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгох ажлыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой.

Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодын хяналтыг автоматжуулсан шүү дээ. Үүний үр дүнд хүмүүс цаг заваа хэмнэж байна, төлбөр тооцоогоо хялбар хийж байна, нөгөө талаас хураамжийн орлого ч нэмэгдсэн. Үүнтэй л адилхан юм.

-Энэ ташрамд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн талаар лавлаж асууя. Тэнд ямар, ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэдэд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тохижилт, ногоон байгууламж бий болгох ажлуудыг төлөвлөсөн. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Тодруулбал, Рио Тинто Монгол компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд паркт тохижилт хийнэ. Гэхдээ барилга байгууламж гэхээс илүү мод бут тарих, зүлэгжүүлэх, амарч тухлах орчин бий болгохоор ажиллаж байгаа. Мөн тохижуулсан талбайгаа арчлаад, үргэлжлүүлэн сайжруулаад явах ажил бас бий. Энэ бүхнийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм.

-Авто зогсоолын тухай ярилаа. Тэгвэл явган хүний замыг сайжруулахад нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн онд бид 100 мянган ам метр явган замыг шинэчилж, засаж тохижуулсан. Энэ жилийн хувьд 50 мянган ам метр замыг мөн шинэчлэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын хувьд явган хүний замд онцгойлон анхаарч засаж байсан үе ховор. Үнэндээ томоохон авто замын засварын үед бонус маягаар явган замд хандсаар иржээ. Гэтэл иргэдийн хувьд явган зорчих зам талбай маш чухал. Үүнийг аль аль талдаа ойлгоод, стандартын дагуу, аюулгүй, тухтай замыг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төсөв мөнгө зарцуулж, явган зам хариуцсан хэлтэс хүртэл байгуулсан. Дээр нь явган замын стандартыг баталлаа. Тэгэхээр ямар хавтангаар хийх вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрхэн зорчих вэ, хэдэн метрийн өргөнтэй байх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн гэсэн үг. Энэ бол өнгө үзэмж, тав тух талаасаа ч, аюулгүй байдал талаасаа ч маш чухал шийдвэр юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

46 хос хуримлаж, нийслэлийн онцлох гэр бүлүүд шалгарлаа

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ
Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна