ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эрүүл мэнд
Огноо
Унших
13 минут 47 секунд

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангана

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр ажиллахад тус төвийн захирал Н.Эрдэнэхүү өнөөгийн үүссэн нөхцөл байдал, үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

Тэрбээр: “Анх 1961 онд Цацраг туяа эмнэлэг байгуулагдаж, 2006 оноос Хавдар судлалын үндэсний төв болон үйл ажиллагаа нь өргөжсөн Хавдар судлалын үндэсний төвөөр өнгөрсөн онд 150 гаруй мянган хүн үйлчлүүүлсэн. Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоо 2022 онд 6800 орчим бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн хэдий ч нас баралт өмнөх жилийнхээс 300-гаар буурсан. Хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэсэн мэдээллийг сайдад танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр онцгойлон ойрын үед шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудтай нь танилцан, шийдэх гарц гаргалгааны талаар ярилцсан юм.

Хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилгыг худалдаж авах асуудлыг Засгийн газарт оруулна

Хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлдэг тус төвийн одоогийн ашиглаж буй цогцолбор барилга 1981 онд ашиглалтад орсон. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, үйлчлүүлэгчийн тоо өсч буй өнөөгийн нөхцөлд хуучин барилга багтаамж, чанар гээд олон зүйлээр асуудал дагуулж буй учраас шинэ байртай болгох тухай сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч шийдсэн зүйлгүй байгаад Эрүүл мэндийн сайд анхаарч ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ хэлж байлаа.

Энэ талаар С.Чинзориг сайд “Шинээр барилга барих боломж тааруу. Хамгийн наад зах нь ХСҮТ анх байсан 49 мянган ам метр эзэмшил газраасаа алдсаар одоо 33 мянган ам метртэй л үлдсэн. Тийм болохоор төвийн хашаанд шинээр барилга барих боломжгүй. Асуудлыг шийдэх гарц юу байна вэ гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд, эмнэлгийн удирдлагуудтай тал талаас нь ярилцаад хоёр хувилбар гаргаад байгаа юм.

Эхнийх нь шинэ барилга барих. Газрын асуудлыг нь ХСҮТ-ийнхөн хөөцөлдөөд урд Чулуутын аманд шийдүүлсэн юм билээ. Барилгын зураг төсөл бүрэн гараагүй, ТЭЗҮ хийгдээгүй шинэ барилгыг 140 орчим тэрбум төгрөгөөр босно гэсэн төсөөлөл тооцоотой л байгаа. Түүн дээр тоног төхөөрөмж, тавилга сэлтийг шийдэхэд дор хаяж 30 тэрбум орно гэвэл шинэ эмнэлэгтэй болоход 170-180 тэрбум төгрөг хэрэгтэй болох бөгөөд энэ асуудлыг улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэхэд хугацаа их орох учраас дахиад зургаа долоон жилийн нүүр үзэх байх.

Тиймээс тус төвийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг түүний шинээр барьж буй өргөтгөлийн хамт худалдаж авах өөр нэг хувилбарыг судалсан. Хөгжлийн банкны зээлийн өрөнд байгаа уг барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авах нь хугацаа хожих сайн талтай” хэмээсэн юм.

ХСҮТ-ийн хашаанд баригдсан шинэ барилгыг эзэмшигч нь хувийн эмнэлэгт түрээсээр ашиглуулахаар гэрээ хийсний дагуу хэвтүүлэн эмчлэх 100 ортой Дөрөвдүгээр эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй аж. Шинэ эмнэлэг бйагуулж буй тул эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж суурилуулах зэрэг зардлаа тооцон одоогоор хаа хаанаа түрээсийн төлбөр өгч авалцаж эхлээгүй байгаа талаар ХСҮТ-ийнхөн ярьж байсан.

Тиймээс С.Чинзориг сайд Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг чанх урд талд нь барьж буй өргөтггөлийнх нь хамт худалдан авах замаар ХСҮТ-ийг байртай болгох асуудлыг Ерөнхий сайд болон Сангийн сайдтай зөвлөлдсөний дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулан тодорхой шийдвэр гаргуулах бодолтой байгаагаа хэлсэн.

ХСҮТ-ийн дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал”-тай гэрээгээ цуцлах үүргийг өглөө

ХСҮТ-ийн хувьд хавдрын чиглэлээр Монголдоо тэргүүлэх эмч нараас бүрдсэн сайн багтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй их, дээд сургуулийг төгссөн, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн залуу эмч нартайгаа хамтран эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм.

Гагцхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байгааг яаралтай шийдэх шаардлага байгааг сайдад хэлж байлаа.

Мөн үйлчлүүлэгчдээс Хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төв хэрнээ зарим оношлогоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэгт хийлгээд ир гэж явуулдаг гэсэн шүүмжлэлийг олонтаа хэлдэг.

Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд шийдэж өгөхөөр С.Чинзориг сайд амлалаа. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой гэж байв.

Тэрбээр, төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг төвийн удирдлагуудад өгсөн.

“Медпортал” нэртэй хувийн эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй юм байна. Тус эмнэлэг MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг бөгөөд ХСҮТ CT буюу компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.

Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд тохируулга хийх шаардлагатай

Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа.

Санхүүжилтийн шинэ тогтолцоо эмнэлгүүдэд эмч, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад бие даасан бодлого хэрэгжүүлэх сайн талтай ч тогтолцоо хуучнаараа байхад санхүүжилтийн аргаа шинэчилсэн нь эрүүл мэндийн байгууллагуудад зарим нэг хүндрэл авчирч байгааг засч боловсронгуй болгох шаардлага байгаа талаар С.Чинзориг сайд “Эмнэлгүүд санхүүжилтээ авахын тулд сар бүр үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ шивэлтийг программд хийдэг. Алдаатай шивэх тохиолдол гардаг. Нэгэнт шивэлт хийчихсэн бол түүнийг засах боломжгүйгээс санхүүжилтээ хасуулдаг. Тиймээс хэт хатуу хандалгүй, цаана нь хүний эрүүл мэнд, амь насны асуудал байгаа учрааас программын буруу шивэлт хийсэн бол түүнийг нь буцааж засах боломж олгох уян хатан зохицуулалтыг хийж өгөх ёстой юм” гэсэн.

Шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудал байгааг ч эрүүл мэндийн байгууллагууд ярьж байгаа. Тухайлбал, ХСҮТ шалгуур үзүүлэлт хангахгүй байна гэдгээр химийн эмчилгээний 89.6 хувь, эрчимт эмчилгээний 92.5 хувийн санхүүжилтээ хасуулсан гэдгийг тус төвийн захирал танилцуулсан.

Мөн эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийн гэрээгээ ЭМДЕГ-тай 3 жилийн хугацаатай хийдэг нь эмнэлгүүд өөрсдөө тоног төхөөрөмжөө нийлүүлээд, боловсон хүчнээ бэлтгээд шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүллээ гэхэд санхүүжилтээ авч чадахгүй хүндрэл учирдаг байна. Тиймээс шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол санхүүжилтийг нь өгдөг байх зохицуулалт хэрэгтэй байгаа. Шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлснийх нь санхүүжилтийг тухай бүрт нь өгдөг байхад ЭМДҮЗ-ийн нэмэлт сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр нөлөөлдөг гэдгийг холбогдох албаныхан тйалбарлаж байлаа. Нэмэлт сонгон шалгаруулалт явуулах нь хугацаа алдахаас эхлээд сөрөг тал ихтэй учраас ЭМДҮЗ-ийн энэ шийдвэрийг эргэж харах шаардлага байгаа зэрэг зохицуулалт, тохируулгуудыг гүйцэтгэлийн санхүүжилт дээр хийнэ гэдгээ Эрүүл мэндийн сайд дуулгалаа.

Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг шинэчилнэ

ХСҮТ-ийнхөнтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайдын санал солилцсон нэг асуудал нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байлаа.

Дотооддоо эмчилж оношилж чаддаггүй өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргаж баталдаг хуультай. Уг хуулийн дагууу 26 төрлийн өвчнийг эмчилж оношилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрнээ эдгээр өвчнөөр өвдөж шаналж байгаа хүмүүст үзүүлдэг бодитой тусламж дэмжлэг байдаггүй. Гадаадад эмчлүүлээд ирэхээр нь бичиг баримтыг нь үзэж байгаад зардлынх нь гүйцэтгэлийн 5.0 хувийг л олгодог нь төр иргэндээ хэтэрхий хатуу хандаж байгаа хэрэг хэмээн Эрүүл мэндийн сайд үзэж буй тул энэ байдлыг өөрчлөх нь зөв гэж үздэгээ илэрхийлсэн.

С.Чинзориг сайд “Харьяа төрөлжсөн томоохон эмнэлгүүдтэй дотооддоо эмчилж чадахгүй 26 төрлийн өвчнөөс алийнх нь эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх вэ гэдгээр стратегийн бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ хийнэ. Үүнтэй холбоотой Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж бодож байна. Уг хуулиар архи, тамхи, эмийн импортын татварын 1-2 хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхээр заасныг баталгаажуулж, гүйцэтгэлээр нь бүрэн авдаг байх тал дээр холбогдох сайд нартай зөвшилцсөн. Энэ тохиолдолд ЭМДэмС-д одоогийнх шиг 2-3 тэрбум биш 10-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой учраас нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээс гадна дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх тусламж үйлчилгээнд зар. Тиймээс тус сангийн зардал тал дээр нэлээд өөрчлөлт оруулах шаардлага байгаа” хэмээсэн. Тэрбээр,

1. Дотооддоо эмчилж чадахгүй байгаа 26 өвчнөөс тодорхой 1-2-ынх нь технологи, тоног төхөөрөмж, эмнэл зүйг оруулж ирвэл туршилтын хугацааны зардлыг ЭМДэмС-гаас гаргаж, нутагшаад үр дүнгээ баталгаатай өгдөг болсон нөхцөлд санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгал руу шилжүүлдэг байх.

2. Дотооддоо эмнэлзүй, арга технологи, тоног төхөөрөмжийг нь оруулж ирэх шаардлагагүй өөрөөр хэлбэл, тохиолдлын тоо 100 мянгад нэг, саяд нэг ч гэдэг юм уу тоо цөөтэй өвчнийг эмчилж чадах байгууллагатай холбоо тогтоон эмчилгээний багийг урьж болно. Урьсан багийн зардлыг ЭМДэмС-гаас гаргаж болно.

3. Гаднаас баг авчрах, өөрсдөө эмчлэх боломжгүй өвчний үед өвчтөнийг гадаад улсад эмчлүүлэх зардлын тодорхой хувийг хариуцдаг байх. Энэ хувь одоо мөрдөж байгаа 5.0 биш 40-50 хувь байх зарчмаар Тусгай сангийн хууль, Эрүүл мэндийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ танилцуулсан.

ХСҮТ-ийн удирдлага, эмч нарын баг С.Чинзориг сайдын санааг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ онд гэхэд 2-3 төрлийн өвчин дээр онцгой анхаарч ажиллахаа амласан.

БШУ-ы сайд тэргүүтэй албаны төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна
БШУ-ы сайд тэргүүтэй албаны төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна
 
Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ
Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна