2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал хатагтай Синди Маккейнд Итгэмжлэх захидлаа барив.
Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй сурагчдын “үдийн цай“ хөтөлбөрийн талаар танилцуулж, цаашид энэ хүрээнд ДХХ-тэй хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Хатагтай Синди Маккейн энэ үеэр дээрх чиглэлээр манай улстай хамтран ажиллахаа тэмдэглэв.
Эх сурвалж: ГХЯ