3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ эхний тоглолтоо Унгарын эсрэг хийж 21:19-өөр хожлоо.
Манай өрсөлдөгч Унгар энэ тэмцээнд чансааны 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд өмнө нь 2016 оны ДАШТ-д оролцож байсан туршлагатай баг. Тэрхүү тэмцээнд Филиппин, Румын, Польшийг хожин шөвгийн наймд шалгарч байв.
Харин манай эрэгтэй шигшээгийн хувьд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан оролцож буй, 2018 онд хэсгээсээ гарч, шөвгийн наймд өрсөлдсөн намтартай.
Энэ удаагийн тоглолтод Монголын баг ширүүн өрсөлдөөний эцэст 21:19-өөр ялалт байгуулж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа.
Залуус эхнээсээ оноогоор хоцорч, тав хүртэл оноогоор хожигдож байсан ч төгсгөлөө сайн хийж чадав.
А.Ананд багийнхаа нийт онооны талаас илүүг (12) авсан бол Д.Дэлгэрням 4, Ц.Отгонжаргал 3, О.Энхбаатар 2 оноо авсан юм.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ий хэсгийн хоёр дахь тоглолтоо Нидерландын шигшээ багийн эсрэг хийж 22:12-оор ялагдал хүлээлээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 2023 оны FIBA 3X3 ДАШТ-ий хэсгийн эхний хоёр тоглолтод манай тамирчдын үзүүлсэн статистик:
О.Энхбаатар - 5 оноо, 7 самбар, 4 highlights, 1 бөмбөг алдалт, нэг онооны шидэлтийн хувь 44.
Ц.Отгонжаргал - 4 оноо, 3 самбар, нэг онооны шидэлтийн хувь 67.
Д.Дэлгэрням - 9 оноо, 5 самбар, 3 highlights, нэг онооны шидэлтийн хувь 67.
А.Ананд - 15 оноо, 4 самбар, 5 highlights, нэг онооны шидэлтийн хувь 83, хоёр онооны шидэлтийн хувь 31.