Бялууны гол найрлагад сүү, өндөг, элсэн чихэр их хэмжээгээр ордог, мөн жигнэж боловсруулсныхаа дараа чимэглэдэг тул бохирдох магадлал хамгийн өндөр байдаг.
Бялууг үйлдвэрлэхдээ үйлдвэрт өвчтэй хүн ажиллуулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлаагүйгээс бүтээгдэхүүн бохирдох нөхцөл болдог.
Монгол улсад бялууны төрлийн бүтээгдэхүүнд тавигдах техникий ерөнхий шаадлага нь MNS 0464:2010 стандарт байдаг. Энэ стандартаар бялуу үйлдвэрлэх, савлах, хадгалах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулдаг.
Бялууны чанарт чийгийн хэмжээ чухал үүрэгтэй бөгөөд 40 хувиас ихгүй байхаар стандартчилсан байдаг. Чийг стандартад заасан хэмжээнээс их байвал нян үржих таатай орчин болдог. Улмаар өвчин үүсгэгч нян чийглэг орчинд үржсэнээс хоол хүнсээр дамжих халдварт өртөх эрсдэлтэй.
Тиймээс бялуу худалдан авахдаа:
- Үйлдвэрлэгч нь тодорхой
- Хадгалах хугацаа дуусаагүй
- Зөв горимд хадгалсан бүтээгдэхүүнийг сонгох нь чухал юм.
Сүүн крем, цөцгий, шоколад, жимс, жимсгэнэ агуулсан бялууг 0-оос +6 хэмийн хөргөгчинд 24-48 цаг хадгалах шаардлагатай гэж стандартад заасан байдаг.
Эх сурвалж: СХЗГ