Олон улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Монгол мах төсөл, Жайка (JICA)-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “МОНГОЛ МАХ ТӨСӨЛ” УУЛЗАЛТ-ыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлын заавар, зөвлөмжийг шинэчлэн боловсруулахаас гадна Япон улсын махны экспортын туршлагаас суралцах, мэдлэг мэдээлэл солилцсон юм. Уулзалтад Стандартын Хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны бодлогын газрын мэргэжилтэн С.Алтанцэцэг төлөөлөн оролцож, санал солилцлоо.
2023 оны 1 дүгээр сард Олон улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Монгол мах төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа юм.
Санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, 2021-2025 оны хөгжлийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол зэрэг бодлогын баримт бичигт экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилго, зорилтыг хангах санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа юм.
Мөн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, түүний дотор махны экспортыг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах, мах боловсруулах үйлдвэрийн хүнсний аюулгүй байдлын стандартыг дээшлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх юм.