Авлигатай тэмцэх газраас санаачлан, Барилгын хөгжлийн төвтэй хамтран 2023 оны 6-р сарын 14-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын сургалтын танхимд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Стандарт хэмжил зүйн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон.
Хэлэлцүүлгээр барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй байлгах мэдээллийн самбарын ач холбогдлын талаар хэлэлцэж, стандартын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсэг “Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний дагуу Барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүднээс мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалт, стандартыг бий болгох” хүрээнд стандартын төслийг хуанлийн 21 хоногийн хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор зохих мэргэжлийн байгууллагын үнэн зөв судалгаа, мэдээлэлд үндэслэн боловсруулж Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Техникийн хороонд хүргүүлэх арга хэмжээг авах талаар санал нэгтэйгээр дэмжлээ.