Монголын хүүхдийн спортын зуны Vll наадмын ширээний теннисний төрөл зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд Баянхонгорын “Эрдэнэмандал” сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 48 тамирчин ганцаарчилсан, баг, холимог гэсэн гурван төрөлд өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр багийн төрлийн медальтнууд тодорно.