Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны ээлжит хурал 2023 оны 06 дугаар сарын 29 ний өдөр боллоо .
Тус хурлаар: MNS 0145:2023 Хайлуур жонш. Марк ба техникийн шаардлага. Стандартын төсөлд өөрчлөлт оруулахаар,
Төмрийн хүдэр, баяжмал болон төмрийн бүтээгдэхүүн. Марк ба техникийн шаардлага. Стандартын төсөл шинээр боловсруулан үндэсний болгох гэсэн 2 төсөл дэмжигдлээ.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд үндэсний стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, олон улсын стандартын төсөлд санал өгөх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн хороо ажилладаг.
Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг бөгөөд салбар тус бүрд ажилладаг.