Монголын биатлоны шигшээ багийн тамирчид 2 дугаар сарын 15-19-нд Латвийн Мадонад болох залуучуудын “IBU Cup”, 3 дугаар сарын 4-12-нд Казахстаны Шучинскт болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Энхсайхан, М.Должинсүрэн, спортын мастер Б.Анхболд, залуу тамирчин Б.Сүхбат, Ж.Гантулга, Э.Хонгорзул гэсэн 6 тамирчин, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнийн хамт явсан.
Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Попов Европт багийнхантайгаа нэгдэнэ.