МҮБХ-ны Үндэсний бөхийн "Pepsi Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны 3 дугаар тойргийн 4 дэх барилдаанд Увс - Завхан аймгийн бөхчүүд учраа таарч барилдан Увс аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /0/, улсын гарди Ө.Бат-Орших /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин О.Түмэн /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Б.Чимэдвандан /1/ нийт 10 даваа авсан юм. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Ардын багш, улсын аварга О.Балжинням, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.
Алтан цомын төлөөх шигшээ барилдааны дараагийн тойргийн барилдаанууд 2023 оны 4 дүгээр сард үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО