"Монгол зочлох жил"-ийн хүрээнд агаарын тээврийн нислэгийн тоог нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Солонгосоос ирж байгаа нислэгийн тоо нэмэгдэж, долоо хоногт 50 орчим нислэг үйлдэж байна.
Мөн Япон болон АНУ руу шууд нислэг эхлэхээр төлөвлөж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад 435 мянган жуулчин ирж, 700 орчим сая долларын орлого оруулжээ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Болормаагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Эхний найман сарын байдлаар манай улсад 435 мянган жуулчин иржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчилсан Ромын папын айлчлалын явцыг гурван тэрбум орчим хүн үзсэн байна.
Энэ бүх ажил нь манай улсыг гадаадад сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулж байна гэлээ.
Эх сурвалж: МҮОНР-ийн "Хурд" агентлаг