Байгаль орчин аялал жуулчлалын салбарын 7 хоногийн үйл явлын тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Аялал жуулчлал Байгаль орчин
Огноо
Унших
32 минут 13 секунд

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын 7 хоногийн үйл явлын тойм

БОАЖЯ-наас сар бүр цаг үеийн болон бусад онцлог асуудлаар хэвлэлийнхэн, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх зорилгоор тогтмол “Хэвлэлийн хурал” хийдэг. Энэ удаагийн хурлаар:

Ан амьтны талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 03, 04 дугаартай “Эрүүл-Цэвэр орчин” бүрдүүлэх албан даалгаврын хэрэгжилтийн явц, салбарын хяналтын хүрээнд хийсэн ажлын мэдээлэл, байгалийн нөөц /амьтан, ойн дагалт баялаг/ ашиглалтын талаар хийгдэж буй хяналт шалгалт, илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ, ТХГН-т газар ашиглахтай холбоотой хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлж буй ажлууд зэрэг асуудлаар нээлттэй мэдээлэл, асуултуудад хариулт өгөв.

  • ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХУРЛЫН ТАНХИМ БҮХИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн талуудын 17 дугаар бага хурал-COP17 болох ба уг арга хэмжээний бэлтгэл ажил болгож олон Улсын хурал хийх байгууламж бүхий бүтээн байгуулалтын асуудлаар БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол болон албаны хүмүүстэй мэдээлэл солилцох уулзалт хийв.

  • С.БАДАМХАНДЫГ ХБНГУ ДАХ МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛЛОО

Дэлхийн шинэ хөгжим, монголын ардын урлагийн хослолыг байгаль дээр аялан тоглодог, олон улсын аяллын GEO сэтгүүлээс дэлхийн соёлын шилдэг 50 аяллын нэгээр нэрлэгдсэн “Туурайн Төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын их наадмыг хамтран үүсгэн байгуулж, 24 жилийн турш дэлхийн 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлчид, аялагчдыг Монголд зочлуулж Монголын соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн тул С. Бадамхандыг ХБНГУ дах Монголын аялал жуулчлалын элчээр томиллоо.

  • ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭВ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд хавсралтад дурдсан газар ашиглагчид нь холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсон тухай албан мэдэгдэл хүргүүлэв.

  • “ЖАРАН ТОГООНЫ ТАЛ” ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАРТ ЦАГААН ЗЭЭРИЙН ТАНДАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог. Тус аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь “Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

  • САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ТӨРИЙН САЙД ХАНХҮҮ ТУРКИ БИ МУХАММАД АЛЬ-САУДЫГ БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал 2024 онд Саудын Арабын хаант Улсад болох ба уг хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай Улсын 1-2 албан хаагчийг ажиллуулах, мөн СОР16 дугаар хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, Улс орноо сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж буй тул уг хуралд томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

  • УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОГТОВ

БНСУ-ын Гадаад харилцааны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Олон талт харилцааны газрын орлогч дарга Семин Паек, БНСУ-ын Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга На Вүүк-Жонг, БНСУ-ын Байгаль орчны корпорацын Ерөнхий менежер Кеонгсим Ким болон албаны бусад хүмүүстэй Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш. Цэрэндулам, мэргэжилтэн С. Энхээ нар хамтарсан уулзалт хийв.

  • "ИХ ХУРАЛДАЙ" ЦОГЦОЛБОРТ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА

Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох Хэнтий аймгийн Биндэр суманд байгуулагдаж буй Их хуралдай цогцолборт улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээж авахаар шийдвэрлэв.

  • ТАЙЛАНДЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТОД “МОНГОЛ ЦАМ” ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ ОНЫ 10 САРЫН 24-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), АНУ дах Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Баяндорж нарыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий. Тэдний нэг нь Тайландын алдар гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит бөгөөд тэрээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

  • МОНГОЛ-ХЯТАДЫН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПО БНХАУ-ЫН ХӨХ ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол, Хятад хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Монголд зочлох жил" хөтөлбөрийн хүрээнд жуулчдын тоог өсгөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн салбарыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд экспортлох зэрэг ач холбогдол бүхий үзэсгэлэн худалдааг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн дөрөв дэх үзэсгэлэнд хөдөө аж ахуй, зам тээвэр, соёлын үйлдвэрлэлийн чиглэлд онцгойлон анхаарч бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаа эрхлэхээр дотоодын 500 орчим ААНБ-ын төлөөлөл оролцож байгаа юм.

  • “ITALLIAN SOCCER CAMP 2023” АРГА ХЭМЖЭЭГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА

Италийн хөл бөмбөгийн хүүхдийн сургалт “ITALLIAN SOCCER CAMP” нь ноён Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг. БОАЖ-ын Дэд сайд, Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс эхлэн “ITALLIAN SOCCER CAMP"-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

  • 398.7 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ХИЙЛГҮҮЛЛЭЭ

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны эхний нөхөн сэргээлт хийгдсэн газруудыг хүлээн авах ажлыг эхлүүлээд байна.

  • ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ЭХНИЙ ХЭСЭГ/0-8КМ/-Т ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

193 га талбайн 6168 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхантай хийсэн “Өглөөний уулзалт”-аар хөндөгдсөн хур хогийг цэвэрлэх ажил үр дүнтэй үргэлжилж байна. 2023.09.08-ны өдөр хүртэл хог цэвэрлэгээнд нийт 26 хүн оролцож, 8 их даацын өөрөө ачигч болон ковш ажиллаж, 193 га талбайн 6168 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүллээ. Нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 6 нийтийн бие засах газрыг түрж устгасан. Дахин ашиглахаар 1450 ширхэг дугуйг цуглуулав.

  • БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД УНАДАГ ДУГУЙН ХЭРЭГЛЭЭГ УРИАЛАН “ДУГУЙТАЙ ГЭР БҮЛ”-Д НЭГДЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл, “Монголын унадаг дугуйн холбоо” хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай дугуйтай өдөрлөгийг зохион байгууллаа. Эерэг зөв хандлагыг түгээхэд төрийн байгууллага, албан хаагчид нэгдэж, идэвхтэй хамтран ажиллах, цаашид дугуй хэрэглээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад дэмжин ажиллах юм.

Орон нутаг

  • ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемд түшиглэсэн дасан зохицол “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн тогтолцоог боловсруулах нь” төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт нь Өгий нуурын ус намгархаг газарт нөлөөлж буй хүчин зүйлсийг усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамалан нөмрөгийн доройтол зэргээр, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг ард иргэдийн оролцоотой үнэлэх зорилгоор Газарзүй Гео-Экологийн хүрээлэнгийн судлаачид, Орхон чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд Өгий нуур орчимд ажиллав.

  • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сайдын 2023 оны 04 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Сүхбаатар, Дорнод аймгуудын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн байдалтай танилцаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллав.

  • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны газрын даргын санаачилгаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр 9 сарын 1-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 4 дүгээр сургууль, Дорнод аймгийн Чойбалсан хотын Долоодой, 8, 12 дугаар ЕБС-ийн 213 суралцагчдад Усны талаар танин мэдэхүй, нөөц, үнэ цэнэ, хог хаягдлын хор хөнөөл, Сав газрын захиргааны танилцуулга, 10 жилийн ой хүрээнд агуулга бүхий мэдээлэл өгөв.

  • БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 264 дүгээр тогтоол, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ТГ/583 дугаар албан бичгийн дагуу соёлын зориулалтаар зөвшөөрөл олгосон шонхор шувууны отгуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй барьсан тагтаа, ногтруу болон гэрээнд зааснаас илүү тоогоор барьсан шонхор шувууг байгальд нь буцаан тавиулж, холбогдох баримт бичгийн бүрдэл, гэрээний хэрэгжилтийг хангуулж зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

  • БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Овоо, Галуут, Заг, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг сумдад хяналт шалгалт хийж, хууль бусаар тарвага агнасан, агнахаар завдсан, тээвэрлэсэн 6 зөрчил илрүүлж, зөрчил үйлдсэн иргэдээс 10 тарвагыг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 02 тоот албан даалгаврын хүрээнд 08 сарын байдлаар нийт 1042.5 га талбайн хогийн 542.3 тн хог хаягдал төвлөрсөн хогийг цэгт хүргэв.

  • ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг, Сүүж, Чацран, Гүүбариач багийн нутагт эхлүүллээ. Тоо бүртгэлийн ажлын хэсэгт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн, Халиун сумын багийн дарга нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргаж усны судалгаа мэдээллийн бааз үүсгэх юм.

  • ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Елик, мэргэжилтэн Д.Асылбек, С.Жарденбек, Дэлүүн сумын Цагдаагийн хэсгийн цагдаа Т.Еркебулан нар Чигэртэйн голын ай савын БЦГ-т хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

  • ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тосон хулстайн БНГ-т өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлийн дагуу Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ажлын хэсэг, Засаг даргын орлогчоор ахлуулсан багтай хамтран хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт 21 хадлантай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Гурван хадлангийн гэрээнд заасан га талбайн хэмжээ дууссан байсныг газрыг хэмжиж үйл ажиллагааг зогсоож гэрээ зөрчиж хадуур тавьж хадлан бэлтгэвэл хуулийн хариуцлага ногдуулахыг сануулав.

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын 2023 оны А/453 дугаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай захирамжийн хуваарийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох албан хаагчид Толбо, Сагсай, Цэнгэл, Буянт сумуудад хяналт шалгалт хийх явцад нийт хууль бусаар 34 ширхэг тарвага агнасан 6 холбогдогчийг илрүүлэн, 4 ширхэг Алтайн тарвага агнасан 2 холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, 30 ширхэг Алтайн тарвага агнасан 4 холбогдогчдод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан ажиллаж байна.

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамжийн хүрээнд том оврын ангилан ялгах 2 ширхэг хогийн савыг аймгийн ЗДТГас зардлыг гарган хийлгэж, төв талбайд байршуулан хот тохижилтын албанд хүлээлгэж өгөв. Ангилсан хог хаягдлыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаах арга хэмжээ авч ажиллах юм.

  • ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд зам ангийн зогсоолын үерт урссан Орхон гол дагуух хог хаягдлыг түүж 3 тонн хог хаягдал хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж ажиллалаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар эргүүл хяналт шалгалт тогтмол хийж хуулийн хугацаанаас өмнө самар түүхийг завдсан иргэдэд хуулийн хугацаанд түүх шаардлага тавьж уулнаас буулган ажиллаж байна.

  • ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тарвагатай нурууны Тэгш, Зарт хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчид нар Биотехникийн арга хэмжээнд зориулан өвс хадлан нөөцөллөө. Байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хяналт шалгалтын ажлыг хийж байгалийн дагалдах баялаг жимс, самар болон ойн хуурайшилтын үед ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга санамж өгч ажиллаж байна.

  • БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын санаачилгаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр “Гэгээн сумади”, Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 66 сурагчид усны талаар хичээл заав. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шижир-аранжинХХК-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2023 оны 176 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн байгууллагын даргын 2023 оны А/25 дугаар тушаалаар Ус ашиглах зөвшөөрөл олгож ажиллалаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга З.Батбаярын санаачилж үүрэг өгсний дагуу 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Улаангом сумын 5 сургуулийн сурагчдад Увс нуур Тэсийн голын сав газрын мэргэжилтнүүд Усны үнэ цэнэ, зүй зохистой хэрэглээ, усыг хэмнэх зөв дадлын талаар сургалт явуулж мэдээлэл өглөө.

  • ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд баригдсан “Их булаг” хөв цөөрмийн барилга угсралтын ажлыг “Усны барилга” ХХК хийж гүйцэтгэж, 2023.09.04-ний өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Тус хөв цөөрмийг байгуулснаар нийт 1,13 га газарт 11745 м³ ус хуримтлуулж, мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

  • ХАР-УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Цогцолборт газрыг Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Онц багийн нутагт өргөтгөх асуудлаар Говь-Алтай аймгийн БОАЖГ, Хөх морьт сумын Засаг дарган тамгын газар, Монгол Элсний Улсын тусгай хамгаалалттай газар, Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар, Дэ нэйче консерванси /ТNС/ төслийн холбогдох албан тушаалтнуудын санал солилцох анхны уулзалт хэлэлцүүлэг хийв.

  • ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд гэрээний дагуу хадлан бэлтгэж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эргүүл шалгалтыг хийж, анхааруулах сэрэмжлүүлэх мэдээг хүргэж, холбогдох хууль тогтоомжийн талаар тайлбар танилцуулга хийж ажиллалаа.

  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ус ашиглагч иргэн аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар Таван толгой-Ханги чиглэлийн авто зам барих төсөл хэрэгжүүлэгч "Тахилт хайрхан транс" ХХК-д өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж байна.

  • СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хангал, Говил, Эрдэнэт голуудын хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчин, усны нөөцийг хамгаалахад оюутан сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой “СLEAN UP-2023” төслийг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн 1000 орчим оюутан, сурагчдын оролцоотой зохион байгуулах, “Хангал, Говил, Эрдэнэт голуудын сав газрыг цэвэрлэх” аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

  • ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газрын захиргааны даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэйн рашаан, Ганц модны рашаан, Цэнгэл сумын Цагаан усны халуун рашаануудад хяналт хийж, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/301, А/265 дугаартай хамтарсан тушаал “Рашаан зохистой ашиглах, хамгаалах журам” -ын талаар танилцуулж мэдээлэл өгөв.

  • ХЯРГАС НУУР – ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Аймгийн Онцгой байдлын газрын дарга албан хаагчид Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багын нутаг Улаанхужирын хөв цөөрөмд хяналт шалгалтын ажил хийж гүйцэтгэлээ. Тус хөв цөөрөм нь Улиастай сумаас 90 км, Цагаанчулуут сумаас 10 км-т тал хээрийн бүсэд шороон далан бүхий 120м урттай, 50м өргөнтэй байгуулагджээ. Анх 2011 онд улсын төсвийн 90 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, тэжээгдлийн гол эх үүсвэр нь хөв цөөрмөөс зүүн зүгт 2.5 км-т орших Улаан хужрын булаг мөн байгалийн хур тунадас, хаврын шар усны үерийн ус юм.

  • АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын 2023 оны 05, 06 дугаар албан даалгаврын хүрээнд хууль бусаар байгалийн баялаг түүж бэлтгэх, ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг төв суурин газарт нэвтрүүлэх, худалдан борлуулах, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын пост болон хөдөлгөөнт эргүүл шалгалтын ажлыг аймгийн хэмжээнд тогтмол зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хяналт шалгалтаар нийт 8 зөрчил илэрсэн бөгөөд холбогдох иргэдэд зөрчлийн хэрэг нээн зөрчил хянан шалгах ажил явагдаж байна.

  • ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Иргэний гомдол мэдээллийн дагуу Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчин ус шавхан зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус шавхалтын ажил хийж байсан аж ахуй нэгжид хяналт тавин ажиллалаа. Хяналтаар Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах барилгын суурийн ухлагаас гарсан хөрсний усыг шавхан Сэлбэ голд нийлүүлж байсныг тогтоож, шавхалтын уснаас дээж аван, шинжлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллав.

  • МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Мөнххайрханы БЦГ-ын хязгаарлалтын бүс Ховд аймгийн Булган сумын нутаг Булган голын Шургуу гэдэг газар 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цоохор ирвэс ирж, 1 хонь, 2 ямаа барьсан. Тус газар өмнө нь ирвэс таарч байгаагүй бөгөөд хариуцсан байгаль хамгаалагч нар иргэдийн мэдээллийн дагуу очиж, хяналт тавьж хонож, Экологийн цагдаа, байгаль орчны ажилтан нартай хамтран ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, ирвэсийг уулын бүс рүү гаргах ажлыг зохион байгуулж байна.

  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын А/543 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан 11745.6 м³ ус бүхий хөв цөөрмийг хүлээж авлаа. Тус хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК гүйцэтгэсэн бол бүтээн байгуулах ажлыг 2023 онд “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн. Хөв цөөрмийн боомтын урт 83,8 м, өндөр нь 4,23 м, хярын өргөн 4 м бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

  • ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хан Хэнтийн ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа. Уг ажлын хүрээнд Асралт хайрхны орчим дахь ургамал, мөөг, хөвд, хаг, жижиг нууруудын шавж болон шувуу, уулын туурайтан болон махчин амьтад, хуш модны самрын ургац тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн БОАЖ-ын сайдын 2023 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан Асралт хайрхан уул орчмын аялал, жуулчлалын зам, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, аялах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ хийх, амрах цэгийн байршлыг тодорхойлох судалгааны ажлыг “Мазаалай аялагч клуб”-тэй хамтран зохион байгууллаа.

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ажлын хэсэг Сагил, Бөхмөрөн сумын нутаг “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд Бөхмөрөн сумын нутагт хийгдсэн 2 толгой Угалзны агналтын явцад хяналт хийж, тухайн бүсэд амьдарч буй нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч, ангийн отогт ажиллаж буй нөхөрлөлийн гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль хамгаалах үйлсэд өсвөрийн сурагчдын дуу хоолойг нэгтгэх, тэдний дуу хоолойгоор дамжуулан байгаль хамгааллын ажлыг идэвхжүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд Увс аймгийн БОАЖГ дэргэдээ өсвөрийн сэтгүүлчдийн дугуйлантай боллоо. Тус дугуйлан хичээллэснээр сурагчдад өөрийгөө нээх, байгаль орчныг хамгаалах сэдэвтэй мэдээ, сурвалжилга, ярилцлага, контент бэлтгэх чадваруудыг эзэмшүүлэх бөгөөд БОАЖГ-ын Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах ажилтан Б.Отгонпүрэвээ удирдан, мэргэжил аргазүйгээр хангах юм.

  • МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид цогцолборт газрын хязгаарлалтын болон орчны бүс нутаг болох Шандын ар, Шаврын гол, Хар ам, Хөх хөндий, Нарийн салаа, Цагаан асга, Буга Боодог, Ар булаг, Хөшөөтийн салаа, Балгатай, Дайргат, Сүлжээт, Хойт богос, Хиагт, Ховолын нуруу, Даянпан, Дунд гол, Мушгуй, Асгат, Өвт, Бураат, Бөөрөг, Хойлог зэрэг газраар ард иргэдийг хууль бусаар тарвага агнах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааны ажил хийлээ. Хяналт шалгалт, сурталчилгаанд 17 айл өрхийн 32 иргэн хамрагдсан ба байгалийн нөөцийн эсрэг гэмт хэрэг, зөрчил илрээгүй. Байгаль хамгаалагчдын мониторинг судалгааны ажиглалтаар аргаль хонь-38, янгир ямаа-20, хондон ангир-8, цармын бүргэд-3, ооч ёл-1, монгол тарвага-16 тэмдэглэгдэж био сангаа баяжуулав.

  • АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өмнөговь аймгийн Ноён сумын Ногоон хошуу, Гурвантэс сумын Засварын цех, Танагийн кемп, Довын булаг, Тооройн шандад байрлах газрын доорх усны хяналтыг сайжруулах, мониторингийн цооногт суурилуулсан тоног төхөөрөмжид хяналт хийж ажиллалаа.

  • ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны газрын даргын санаачилсан 2023-2024 оны хичээлийн шинэ жилийг угтан “Усны нөөц, үнэ цэн, усыг хайрлан хамгаалах, хэмнэх” сэдэвт сургалтыг Ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ усны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, усыг хайрлан хамгаалах, хэмнэлттэй хэрэглэх дадлыг эзэмшүүлэх зорилгоор Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн 7 бүлэг, Төрөлжсөн сургалттай Нутгийн-Аваргууд ЕБС-ийн 5,6,7 дугаар ангийн нийт 332 сурагчдад сургалт орлоо.

  • ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дундговь аймгийн дахивар хаягдал цуглуулах “Баялаг төв” нийтдээ 1 тн 200кг хуванцрыг цуглуулж, Улаанбаатар хот руу тушаалаа. Хогийн ургамлын тоосжилтоос шалтгаалан үүсэж буй харшил өвчнийг бууруулах, хувийн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж “ШАРИЛЖГҮЙ МАНДАЛГОВЬ” аяныг эхлүүллээ.

  • ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
  • ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар журам, мөн сайдын А/77 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хан хөхийн нурууны БЦГ-ын Хорин бугат Жинг, Ханан, Өвөр булаг Алтан бургас Улаан чулуу Шавартангууд зэрэг газруудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж бичгийг 103 хүнд, ойн тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн талаарх мэдээллийг 250 гаруй иргэнд хүргэж ажиллалаа. Энэ үеэр таарсан 50 мотоцикл, 100 гаруй машинтай иргэдийг ил гал гаргахгүй байх баталгааны хуудсанд гарын үсэг зуруулав.

Дорнод аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс 46 жилийн ойтойгоо золгож байна
Дорнод аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс 46 жилийн ойтойгоо золгож байна
 
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой, 28-30 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой, 28-30 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлэг болно

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Э.Оюундарь Узбекистанаас мөнгөн медаль хүртлээ

Э.Оюундарь Узбекистанаас мөнгөн медаль хүртлээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Хутга шидэгч тамирчид “Азийн аваргууд” ОУТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ

Хутга шидэгч тамирчид “Азийн аваргууд” ОУТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ

Кристи Ковентри ОУОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Кристи Ковентри ОУОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн багш Ч.Одончимэгийн гурван шавь математикийн хичээлээр 800 оноо авчээ

Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн багш Ч.Одончимэгийн гурван шавь математикийн хичээлээр 800 оноо авчээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

Нийслэл хотод усархаг аадар бороо орсны улмаас авто замууд усанд автлаа

Нийслэл хотод усархаг аадар бороо орсны улмаас авто замууд усанд автлаа

Гал зогсоох саналыг Ираны тал зөвшөөрчээ

Гал зогсоох саналыг Ираны тал зөвшөөрчээ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Өнөөдөр: Улаанбаатар хотноо  3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилнэ

Өнөөдөр: Улаанбаатар хотноо 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилнэ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 32-34 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 32-34 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар

ӨНӨӨДӨР: Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг болно

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Балиг чиглэсэн зарим нислэгийг цуцалжээ

Балиг чиглэсэн зарим нислэгийг цуцалжээ

Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна

Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

Узбекистан улстай боксын тамирчдыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Узбекистан улстай боксын тамирчдыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Мэдээллийг ашиглан оновчтой ухуулга, нөлөөлөл хийх тухай сургалт боллоо

Мэдээллийг ашиглан оновчтой ухуулга, нөлөөлөл хийх тухай сургалт боллоо

“ГЭРЭЭС ГАРЦГААЯ” аяныхан Засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “аяллаа“

“ГЭРЭЭС ГАРЦГААЯ” аяныхан Засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “аяллаа“

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар

ӨНӨӨДӨР: “Идэвхтэй насжилт: ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүс нутгийн форум болно

ӨНӨӨДӨР: “Идэвхтэй насжилт: ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүс нутгийн форум болно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ

А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ

Хятад улс шинэ сөнөөгч онгоц бүтээснээ танилцуулжээ

Хятад улс шинэ сөнөөгч онгоц бүтээснээ танилцуулжээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа

“Тэргүүн бөх“ Б.Бат-Өлзий заан шагналаа гардаж авлаа

“Тэргүүн бөх“ Б.Бат-Өлзий заан шагналаа гардаж авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ӨНӨӨДӨР: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын хурал болно

ӨНӨӨДӨР: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Амьдрахад таатай хотуудын шинэ жагсаалтыг танилцуулжээ

Амьдрахад таатай хотуудын шинэ жагсаалтыг танилцуулжээ

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурна

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурна

БНСУ-ын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллана

БНСУ-ын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллана

Өсвөр насны хүүхдэд илэрдэг сколиозын шинж тэмдгийг анзаарахгүй байснаар мурийлт нь ихэсдэг

Өсвөр насны хүүхдэд илэрдэг сколиозын шинж тэмдгийг анзаарахгүй байснаар мурийлт нь ихэсдэг

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 6 сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 6 сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын 20 дахь жүдоч болов

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын 20 дахь жүдоч болов

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

Ишиба G7-гийн уулзалтын үеэр Трамптай уулзжээ

Ишиба G7-гийн уулзалтын үеэр Трамптай уулзжээ

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

ӨНӨӨДӨР: Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулна

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ

259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ

Исламын хувьсгалт гвардийн корпусын командлалын төвүүдэд цохилт өгчээ

Исламын хувьсгалт гвардийн корпусын командлалын төвүүдэд цохилт өгчээ

Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа

Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно

Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна

Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна

Узбекистан улстай спортын салбарт хамтран ажиллана

Узбекистан улстай спортын салбарт хамтран ажиллана

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-нд болно

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-нд болно

А.Дюплантис дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ

А.Дюплантис дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ