Биеийн тамир, спортын техникийн хорооны 2023.10.17-ны өдрийн хуралдаанаар нийт таван стандартын төсөл хэлэлцлээ. Үүнд:
1. Дартсын спортын орчин болон сургалтад тавих шаардлага
2. Таеквондогийн спортын орчин болон сургалтад тавигдах шаардлага
3. Бүжгийн спортын сатандарт- латин бүжгийн сургалтын орчин, сургалтад тавигдах шаардлага
4. Үндэсний мөсний шагайн харвааны хэрэгсэл, орчин болон сургалтад тавих шаардлага
5. MNS 6000:2009 Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцсэнээс 3 стандартын төсөл дэмжигдсэн.
Ингээд хоёр стандартын төслийг судалгаагаа нэмж хийн засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн дахин хэлэлцэхээр буцаалаа.
Эх сурвалж: СХЗГ