Тээврийн С зөвшөөрлийг И-Монголиа платформтой бүрэн холбосон бөгөөд хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус платформоор дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгч байна.
Энэ оны 2 дугаар улирлаас Эрдэнэс тавантолгой ХХК, орон нутгийн Тавантолгой, Энержи Рэсурс ХХК-иас бусад бүх боомтоор явж байгаа тээврийн С зөвшөөрлийг "И-Монголиа"-гаар олгоно.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс 797 мянга нь буюу 63 хувь нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 37 хувь нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоохоор шинэчилсэн бүртгэл хийж байна.
"Шинэчилсэн бүртгэл хийснээр Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн санг цэгцлэх, тээврийн хэрэгслийн мэдээллүүд тодорхой болох юм. Харин иргэдэд олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой. Зарим иргэд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч нэр шилжүүлээгүй байдгийг шинэчилсэн бүртгэлээр цэгцлэгдэх юм байна. Шинэчилсэн бүртгэл хийхэд иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулах ямар ч шийдвэр гаргахгүй. гэдгийг АТҮТ ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон онцлон хэллээ.