Чөлөөт бөхийн Иван Ярыгины Цом тэмцээн өнөөдөр Красноярк хотын Ярыгины нэрэмжит ордонд эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэй 50, 55, 59, 65 кг, эрэгтэй 57, 61, 70 кг жингийн барилдаанууд явагдаж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорлоо. Харамсалтай нь манай эрэгтэй бөхчүүдээс шалгарсангүй.
Эмэгтэй 50 кг жинд энэ жилийн улсын аварга, Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл хагас шигшээд ОХУ-ын Полина Лукинаг 10:0-ээр цэвэр ялан шалгарлаа. Финалын барилдаан маргааш болох бөгөөд манай бөхийн өрсөлдөгч нь ОХУ-ын Мария Тюмерекова юм.
М.Мөнхгэрэл ОХУ-ын Александра Копыловаг 10:0, Оросын Александра Карамзинаг далаар нь цэвэр тарж, финалд шалгарсан юм. Ц.Намуунцэцэг Оросын Натиа Сванидзед 5:10 ялагдлаа.