Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2 дугаар сарын 22-28 өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо болсон 7 дахь удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Тодруулбал 94 кг жинд Г.Гантулга мөнгөн медаль /МУБИС - jump MGL/, 45 кг жинд Н. Буянжаргал хүрэл медаль /BB jiujitsu academy/, 77 кг жинд Ж. Дагвасүрэн хүрэл медаль /Ralph Grecie Mongolia / тус тус хүртэж JUMP Mongolia академийн тамирчин Г.Гантулга Азийн холбооны "𝐃𝐞𝐝𝐢𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐚𝐰𝐚𝐫𝐝" шагналын эзэн болов.
МЖЖХ”ноос энэ оны Ази тивийн АШТ-д оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэхийг зэрэгцээ тамирчдын хөгжилд хөрөнгө оруулалт хийж дэмжсэн байгууллага/Gmobile, MIAT, alphaquartz, ubsTV/, хувь хүн, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж байна.
Мөн Азийн аваргад очиж ажиллаж, суралцсан Дэлхийн аваргын "Volunteer"-ийн төлөөллүүд, манлайлагч залуустаа баярлалаа.
Баг тамирчид Бангкок хотноо хамтрсан бэлтгэлд хийж, 3 дугаар сарын 4-нд болох “Thailand Pro” тэмцээнд оролцох юм байна.