“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг Налайх дүүргийн соёлын ордонд энэ сарын 8-нд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо, мэдлэг туршлага, хичээл зүтгэл хэрэгтэйг онцолсон юм.
Уг сургалтад ЭМЯ, ЦХХХЯ-ны харьяа газрууд, Налайх, Багануур, Багахангай дүүргийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 орчим хүн оролцсон бөгөөд цахим шилжилт нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын олон асуудлыг шийдэх, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг хүргэх чухал ач холбогдолтойг эмч нар хэлж байлаа.