Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд болох бөгөөд Монголын шигшээ багаас гавьяат тамирчин П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцоно.
Харин тэмцээний дараа Унгарын олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарна. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй тамирчин хамрагдана.