Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны удирдлага дор Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн гимнастикийн “Жимнаестрада-2024” соёл, спортын наадам Улаанбаатар хотноо гурван өдрийн турш амжилттай боллоо.
Энэхүү наадамд 8 орны 1000 гаруй тамирчин оролцсон энэ тэмцээнд өрсөлдөж ур чадвар, авьяасаа сорьсон юм.
Тодруулбал, Монгол Улсын - 58 баг, Япон улсын 3 баг /Дэлхийн шилдэг баг/ БНСУ-ын - 2 баг, Азербайжан - 1 баг, Бразил - 1 баг, Дани - 1 баг, Герман - 2 баг, Малайз - 1 баг тамирчид оролцсон байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!