Н.Нарангэрэл: Монгол Улсын хэмжээнд 2022 төрийн байгууллага хос бичгээр албан хэргээ хөтөлж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Боловсрол Танин мэдэхүй
Огноо
Унших
17 минут 24 секунд

Н.Нарангэрэл: Монгол Улсын хэмжээнд 2022 төрийн байгууллага хос бичгээр албан хэргээ хөтөлж эхэлжээ

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Шинэ оны эхэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн Ажлын албаны дарга, судлаач, доктор Н.Нарангэрэлтэй ярилцаж байна. Учир нь, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу яг энэ цаг мөчөөс Монгол Улс мянганы түүхтэй төрийн бичгээ албан ёсоор эгүүлэн хэрэглэж, “Монгол хэлний тухай” хуулийн нэг чухал заалт хүчин төгөлдөр болж байгаа юм.

-2025 он гараад Монгол Улс босоо бичгээ төрийн албанд хослуулан хэрэглэж эхэллээ. “Монгол хэлний тухай” хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа энэ ажлыг удирдан зохион байгуулж буй гол газар бол танай зөвлөл шүү дээ...

-Баярлалаа. Нийт уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. УИХ-аас 2015 онд “Монгол хэлний тухай” хуулийг баталж, мөрдөөд эдүгээ 10 жил болсон байна. Энэхүү хуульд байгаа, үндэсний бичиг үсэгтэй холбоотой, хамгийн амин чухал гэж хэлж болох 7.2, 24.2 дахь заалтыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байгаад бид тун баяртай байна.

2015 онд хууль гарснаас хойш ХБҮЗ-ийнхөн бид том бүтэцтэйгээр энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэхдээ 21 аймгийн 330 суманд салбар зөвлөлөө байгуулж, 10 жилийн хугацаанд бэхжүүлж, монгол бичгийнхээ “Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, өнөөдөр ард иргэддээ тайлангаа тавьж байгаадаа таатай байна.

Удирдамж, чиглэлийн хувьд, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Энэ хөтөлбөрийг бид таван жилийн хугацаанд, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээд үндсэндээ өндөрлөж байна. “Үндэсний хөтөлбөр”-ийг дөрвөн зорилтын хүрээнд, нийт 69 үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу, үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөх учиртай.

Дөрвөн зорилтын хүрээн дэх 69 үйл ажиллагааны 95 хувь нь биелсэн гэж үзэж, өнөөдөр төрийн албан хэргийг үндэснийхээ бичгээр хослуулан хөтөлж эхлээд байна.

-Монгол Улсад төрийн хэдэн байгууллага байдгаас хэд нь хос бичгээр албан хэргээ хөтөлж эхлээд байна вэ. Ийм тоо хэлэх боломжтой юу?

-2022 оноос хэвлэмэл хуудасны стандартыг гаргасан. Төрийн нийт 4200 байгууллага байдаг бөгөөд албан хаагчдын сэтгэл зүйг бэлдэх зорилгоор сургалтууд зохион байгуулсаар ирсэн. Сургалтын хүрээнд сурах бичиг, гар утасны цахим хэрэглүүр, багшийн гарын авлага гаргасан байгаа. Үндэсний хөтөлбөрийн дагуу, бид Ажлын албаныхаа даргын тушаалаар төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн агуулгыг нь хүртэл баталсан.

2024 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл авсан судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд төрийн 4200 байгууллага байгаагийн яг 50 хувь буюу 2022 байгууллага нь хос бичгээр туршиж байгаа мэдээлэл байна.

-Тэгэхээр, хуулийн заалт бол кирилл, монголоор хослуулан хөтөлнө гэж байгаа. Зарим байгууллагууд бэлтгэлээ бүр 2022 оноос хангачихсан. 10 гаруй төрлийн албан бичгээ хөтлөөд жигдрүүлчихсэн байна. Тиймээс монгол бичгээ сэргээж хэрэглэх нь чухал болохоор, монгол бичгээрээ дагнаад явчихвал яасан юм бэ гэж асууж байх юм. Энэ талаар...

-Хуулийн заалтаа л мөрдөнө. Хуульд, хослуулан хөтөлнө гэж байгаа бол хослуулж байж хүчин төгөлдөр байна аа л гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүн хоёр цаасан дээр хэвлээд, эдийн засгийн хувьд хохиролтой юм биш үү гэдэг асуудлыг хөндсөн байсан. Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа шүү дээ. Цахимаар албан харилцаагаа хөтөлж болох орчин бүрдсэн. Тийм учраас эдийн засгийн хувьд хохиролтой зүйлгүй гэж үзэж байгаа.

-Монгол бичгийн албан хуудсанд мөрдөх стандарт гэж батлагдсан. Үүний тухай арай дэлгэрүүлж өгнө үү?

-Бид 2022 оноос хойш байнга мөрдөж байна л даа. Нийт таван стандарт баталсан байдаг.

Нэгдүгээрт, хаягийн стандарт. Үүний дагуу, байгууллагууд гадна, дотнох хаягаа монгол бичгээр бичих журам тогтоод, энэ стандартыг маш сайн хэрэгжүүлж байгаа.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын нэрийн хуудсанд тавих стандарт. Үүний дагуу манай төрийн албан хаагчид нэрийн хуудсаа үндэснийхээ бичгээр, мөн кириллээр хамтад нь хослуулах стандартыг мөрдөөд нийтийн жишиг тогтоод явж байна.

Гуравдугаарт, ном хэвлэлийн нуруу хэсгийг монгол бичгээр бичих стандарт байгаа. Энэ мөн л хэрэгжиж байгаа. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд хэвлэгдэж байгаа номын 40 хувь нь монгол бичгийг давхар хэрэглэж байна.

Дөрөвдүгээрт, компьютер дээрх гарын байрлалын стандарт. Мөн үндэсний бичгээр хэрхэн шивэх ISO стандартыг бид Юникодын консорциумтай нь холбогдоод, улам боловсронгуй болгоод, хөгжүүлээд явж байна.

-Албан бичиг боловсруулахдаа яг ямар фондоор бичих вэ?

-Албан бичиг дээр энэхүү стандартын төслийг боловсруулахдаа юникод стандартаа барих нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Mongolian Baiti буюу виндоусын системд суугаад ирсэн энэ фондоо ашиглахаар тогтоосон.

-Mongolian Baiti-гаар бичихэд өөр фонд руу хөрвөдөг. Тийм фондууд бол боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Фондууд бол хоорондоо хөрвөдөг шүү дээ. Бид Arial-аар бичээд Times new roman болгож болдогтой л адил. Гэхдээ төрийн албан бичиг дээр яг тийм, ийм фонд хэрэглэнэ, хамаагүй фонд хэрэглэхгүй гэж зохицуулсан зүйл байхгүй. Стандартдаа бол юникод фондоо л ашиглана гээд заачихсан. Үндэсний хэмжээний сайхан фондуудыг хийгээд, хэрэглээнд гаргасан газрууд ч байна. Түүнийгээ ашиглаад явах орчин бол цаашдаа улам бүрдэнэ гэж үзэж байна.

-Цахим технологи хөгжсөн өнөө үед, зөвхөн гараараа олон мянган үсгийн тэмдэгт бичихэд цаг алдах асуудал үүснэ шүү дээ. Тиймээс хөрвүүлдэг программыг хэрхэн ашиглах, зөв хэрэглэх учиртай вэ? Хамгийн сүүлийн үеийн, сайн ямар ямар хөрвүүлэгч гараад байна вэ?

-“Монгол хэлний тухай” хуулийн дагуу, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн баталсан программыг цахим орчинд нэвтрүүлнэ гэсэн заалттай байдаг. Үүний дагуу бид шинэ оны өмнө нэг хөрвүүлэгч программыг албажуулан батлаад, тогтоол гарган Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр хөрвүүлгийн 3 программыг ашиглаж байгаа. Эхнийх нь Өвөр монголчуудын маань хийсэн программ байдаг. Энэ программ бол цахим эхийг оруулангуут цахим эхийнх нь үгийн тоо хязгаартай. Монгол бичиг рүү хөрвүүлэнгүүт зарим хэсэг нь алдаа мадагтай гардаг. Гэхдээ 80 хувьтай хөрвүүлдэг ийм программ.

Мөн “Кимо” гээд “Болорсофт” компанийн хөгжүүлсэн программ бий. Энэ программ бол “Болорсофт” компанийн өөрсдийнх нь фондоор хийсэн учраас юникодын биш фондыг таньдаггүй. Дээр нь үсгийн тэмдэгт нь бага, ийм программ байна.

Сүүлийнх нь, нэг хөрвүүлэгч хөгжүүлэгчийн гаргасан программ байна. Тэр программыг бид баталсан. Учир нь, кириллийнхээ алдааг эхэлж шалгаад, хэдэн алдаа байна гэдгийг нь илрүүлээд, дараагаар нь монгол бичиг рүүгээ шууд хөрвүүлдэг онцлогтой программ юм. Энэ нь 98 хувийн гүйцэтгэлтэй. Мөн дээрээс нь текстийн тоо хязгааргүй.

-Сайхан мэдээ байна. Чухам ямар программ бэ, хэрхэн ашиглах вэ?

-www.monscript.mn гэсэн хаягаар орж үзэж болно. Энэ программыг бид баталж, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, шаардлага хангаж байна гэсэн үндэслэлээр тогтоолоор хүргүүлсэн байгаа.

Цахим хөгжлийн яамнаас төрийн 4200 орчим албан хаагчид энэ программыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ программ нь нууцын зэрэгтэй текстүүдийг ч хөрвүүлнэ.

Яагаад гэвэл, төрийн албаны хэрэгцээг хангах журмаар хэрэглэгдэж байгаа. Тийм учраас энэ программыг эхнээс нь ямар нэгэн асуудал гаргахгүйгээр бүх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ТЕГ-ын дүгнэлтийг хүлээж байгаа юм билээ. Дүгнэлт нь гараад ирсний дараа нийтэд танилцуулна.

Мэдээж, Монгол Улсын хэмжээнд энэ оны 1-р сарын 1-нээс хууль мөрдөгдөөд эхэлсэн учир өөр хөрвүүлэгч дээр ч хөрвүүлж болно. Гол нь, монгол бичгээ мэдэж байвал өөрөө, гараараа шивээд гаргах ч бас бололцоотой.

-Төрийн байгууллагуудыг албан хэргээ хос бичгээр хөтөлж байгаа эсэхийг хэн, хэрхэн хянах вэ?

-Нэгдүгээрт, Архивын ерөнхий газар хяналт тавина. Хоёрдугаарт, ШӨХТГ буюу одоогийнхоор Монополын эсрэг газар “Монгол хэлний тухай” хуулиар энэ үүргийг хүлээж байгаа. Хуулийг зөрчиж байгаа тохиолдолд энэ байгууллага манай байгууллагатай хамтраад, манай Зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авдаг. Хаягийн зөрчилтэй газрууд, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг стандартыг мөрдөхгүй байгаа албан газруудад ийм зөрчил гарч байна гэдгийг нь ХБҮЗ-өөс бичгээр мэдүүлж илгээдэг. Үүний дагуу, эхлээд анхааруулах арга хэмжээ аваад болохгүй бол “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгох арга хэмжээ авдаг. Энэ журмаараа явна.

ХБҮЗ-өөс, 2022 оноос албан бичгийг туршиж эхлэх үед зарим аймаг, сумдад тодорхой тодорхой хугацаанд очиж шалгаад, бас зөвлөмж өгч ирсэн. Энэ уламжлалынхаа дагуу бид төрийн 4200 байгууллагыг төлөвлөгөөний дагуу, нэг жилийн хугацаанд бүрэн шалгана. Нэг байгууллагад дор хаяад нэг удаа шалгалт очно оо л гэсэн үг.

-Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ монгол бичгийг төрийн албанд хэрэглэх тал дээр ямар үүрэг оролцоотой байдаг юм бол?

-ТАЗ бидэнтэй байнга хамтран ажиллаж ирсэн. 2016 онд Монгол хэлний хуулийн дагуу, судалгаа авсан. Хоёр байгууллага хамтран, төрийн албан хаагчид буюу төрийн албанд анх орж байгаа иргэнээс монгол хэлний шалгалт авч байгаа. Энэ шалгалтын дөрөвний нэг хувь нь монгол бичгийн мэдлэгийг шалгахад чиглэсэн байдаг. Үүний дагуу ТАЗ бол 2016 оноос өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэж үздэг. Үүнээс гадна, төрийн албан хаагчийн мэдлэг тодорхойлох судалгааг УИХ-ын дарга асан Г.Занданшатарын санаачилгаар хоёр удаа авсан. Судалгааг авахад, 2024 оны сорилго дээр ТАЗ-өөс нэгдсэн зохицуулалтаар бидэнтэй хамтарч энэхүү судалгааг явуулсан. Л.Цэдэвсүрэн даргын үед буюу 2024 онд, төрийн албан хаагчдад үндэсний бичгээ сурахыг үүрэг болгосон 165 дугаар тогтоол гарсан.

Үүнд, төрийн албан хаагчдыг яаж сургах, ямар эрх зүйн орчинтой байх, төрийн албан хаагчид монгол бичгээ сайн эзэмшсэн бол урамшууллын хэлбэрийг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг тусгасан сайн тогтоол гаргасан.

Тогтоолын биелэлтийг ч бас ТАЗ хянаж, хэрэгжүүлж байгаа юм билээ.

-ХБҮЗ-өөс төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг сайжруулахад цаашид ямар бодлого баримтлах вэ? “Үндэсний хөтөлбөр-III” бол 2024 он хүртэл хэрэгжээд дуусаж байна шүү дээ.

-Монгол Улсын хэмжээнд 200 мянган төрийн албан хаагч байна гэж би түрүүн дурдсан. Эдгээр албан хаагчдын 33 хувь нь 1-4 дүгээр ангидаа монгол бичиг эзэмшсэн, 1980-аад оныхон байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Бусад албан хаагч нь 1985 оноос өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр ЕБС-д монгол бичгээ янз бүрийн хугацаагаар үзсэн хүмүүс байна л даа.

Тэгэхээр, бид гэнэт л 2015 онд хууль гаргаад, та нар монгол бичигт шилж гэж тулгасан зүйл биш.

1941 онд манай улс кирилл бичгийг авч хэрэглэсэн ч гэсэн 1985 оноос хойш Ардын Боловсролын Яам, Гэгээрлийн яам гэж байх үед төр шийдвэрээ гаргаад, сурах бичгүүдийг ч олноор хэвлэж байсан байна. Толь бичгүүдийг гаргаж байжээ. Мөн ЕБС, их дээд сургуульд монгол бичгийг ямар нэгэн хэмжээгээр үзэж байсан байна.

Дээр нь, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар монгол хэл, бичгийнхээ төлөө санаа зовниж, маш сайн зарлигуудыг гаргаж байсан шүү дээ. Энэ зарлигуудын биелэлт тухай тухайн үедээ үүргээ гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэсээр байна. Тийм учраас төр засгийн энэ олон шийдвэрийн ард ажил явж л байсан гэсэн үг. Тэгэхээр, 200 мянган албан хаагчид өнөөдөр ингээд төрийн албыг монгол бичигтэй болгоно гэхэд таатай хүлээж авч, ажил хэрэг болгож байна шүү дээ.

Монгол бичиг маань сэргэж байна. Бид монгол хүн учраас монгол бичгээ сурах ёстой гэдэг ийм сайхан бэлгэ ерөөлтэй үгээр нийгмийн сүлжээ цахим орчинд хүчтэй давлагаа үүсэж байгаад маш их баяртай байна.

Тийм учраас монгол бичгийг сурах, сургах ажил бол цаашдаа, манай байгууллагын төлөвлөгөөний дагуу ч, хувь хүн, иргэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ч ингээд өрнөөд явах юм байна аа гэдэг өөдрөг бодол төрж сууна.

-Та төрийн албан хаагчдад, монгол бичгээ дээдэлж байгаа энэ хүмүүст хандаж, миний асуугаагүй зүйл байвал хариулт хэлнэ үү...

-2015 оноос хойш Ерөнхийлөгчийн дэргэдэх ХБҮЗ, түүний ажлын алба, 21 аймаг, 330 суманд байдаг, монгол хэл, бичгийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилладаг манай Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, “Монгол хэлний тухай” хуулиар үүрэг хүлээсэн, энэ хуулийг хэрэгжүүлье гэдэг чин сэтгэлээр хандаж, сургалт зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ хүчин зүтгэж, хамтран ажиллаж ирсэн бүх хүнд их баярлалаа.

Бахдалтайгаар үндэсний бичгийнхээ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад, 4200 гаруй байгууллагын 50 хувь нь өнөөдөр ингээд давлагаа үүсгээд, үндэснийхээ бичгээр хэвлэж нийтэлсэн энэ сайхан хэвлэмэл хуудсаа нийтэд гайхуулаад, хэвлэж нийтлээд, түгээж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Энэ бүх амжилт бол та бүхний маань хамтын амжилт шүү. Үндэсний бичиг үсэг маань үүрд, цаашид энэ давалгаа шиг үргэлж мандан бадрах болтугай.

Ярилцсан Б.Элбэгзаяа

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Хандмаа

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
 
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ