Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-23-нд спортын 11 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөх дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадамд 57 орны 2000 гаруй баг тамирчид оролцоно.
Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трек, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй орно.
Наадмын шорт трейкийн төрөлд Монгол Улсаас 4 тамирчин, 2 албаны хүн очих юм байна. Шорт трекын эрэгтэй тамирчин Г. Мөнх-Эрдэнэ, М. Борхүү, Э. Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тамирчин Б. Гэрэлтуяа нар Турины дэвжээнд хурд, хүчээ сорин өрсөлдөнө. Багийн дасгалжуулагчаар Б. Бат-Оргил, албаны хүнээр МТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Нарангэрэл нарын 6 хүний бүрэлдхүүнтэй оролцох юм.
Монголын Шорт трекын тамирчид Италийн Турин дах Универсиадын тосгонд 1 сарын 16-нд тосгондоо байрлаж, бэлтгэл сургалтаа хийж, наадмын сүүлчийн өдрүүдэд болох тэмцээндээ оролцоно.
Ташрамд дуулгахад, Монголын шорт трекын тамирчид анх удаагаа 1993 онд Польшийн Закопани хотноо болсон Универсиад наадмаас оролцож эхэлсэн түүхтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!