Монголын цанын /Mongolian Ski Federation/ баг тамирчиднь Италийн Турин хотноо 1 дүгээр сарын 13-23-нд болох дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад "Torino-2025" наадамд оролцохоор өнөөдөр Европыг зорилоо.
Тэд энэхүү наадмын өмнө Франц Улсад болох олон улсын цанын холбооны тэмцээнд орж, бэлтгэлээ хангаж байгаад Туриныг зорих юм байна.
Монголын гүйлтийн цанын баг тамирчид 2024 оны 12 дугаар сард Итали, БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд шинэ оны заагт өөрийн эх орондоо Хандгайт, Скай ресорт цанын баазад бэлтгэлээ базаасан бөгөөд ийнхүү Европын холбооны улсыг зорьсон байна.
Универсиадын өмнөх Монголын гүйлтийн цанын баг тамирчдын Хандгайт дахь бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос танилцан, тамирчид, холбооны удирдлагатай уулзалт хийсэн байна.
Италийн Турин хотын зэргэлдээх Прагелато хотноо болох цанын тэмцээнд Д. Баттулга дасгалжуулагчтай гүйлтийн цанын баг тамирчид Универсиадын тэмцээндээ оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!